УЛС ТӨР

АН Үндсэн хуулийн төслөөр МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгуулав

Өнөөдөр /2019.09.12/ АН-ын тав байранд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэр болон маргааш болох Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан хийж буй “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэх тухай мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар АН-ын цаашид баримтлах байр суурийг намын удирдах дээд байгууллагын түвшинд ярилцах ажлын хэсэг томилсон. Бид асуудлыг мухардалд оруулахгүйн тулд эрх баригч намтай зөвшилцөх зорилгоор дээрх ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсэг  Монгол Улсын иргэдийн эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах хүрээнд ажиллах ба мөн Үндсэн хуулийн төслийн эхэд дүгнэлт гаргаж, ард нийтийн санал асуулгыг ямар эх хувиар явуулах вэ гэдэгт тодорхой шийдэл гаргах юм. Манай нам үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн анхны улс төрийн хүчин. Уг үзэл баримтлалдаа бид хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлж, парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө тэмцэх баруун төвийн нам байна гэдгээ үзэл баримтлалдаа тусгасан.

Тиймээс бид парламентын ардчилал, сонгодог парламентыг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ” гэлээ.

Ардчилсан нам Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд маргааш буюу есдүгээр сарын 13-нд Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” өдөрлөг болно. Арга хэмжээний хүрээнд онол практикийн хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдана. Мөн энэ өдөр Сүхбаатарын талбайд гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг, Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолт болох аж.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zojin
Zojin

Erdenuudee zailuul namaasaa ner hundgui hummuus

Холбоотой мэдээ

Back to top button