НИЙГЭМ
Японы соёлын наадам ирэх амралтын өдрүүдэд болно

Японы соёлын наадам ирэх амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. 10 дахь удаагийн наадмыг энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах Японы нэг өдөр” уриан дор зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой.
Ссоёлын наадмын үеэр Японы “Этосетора” хамтлагийн тоглолт хийн, япон хэлний сургалтын төвүүд танилцуулгаа дэлгэнэ. Үүний сацуу Япон улсын урлаг, соёл, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, хоол зэргийг сонирхон, японы ёс заншлаар “амьсгалах” боломжтойг зохион байгуулагчид онцлов.

Б.ГАНСҮЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.