НИЙГЭМ

МХЕГ-аас иоджуулаагүй давс худалдахгүй, худалдан авахгүй байхыг анхааруулав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад хамрагдсан хүнсний иоджуулсан давс импортолдог байгууллагууд хилийн хяналт, гарал үүсэлтэй, баталгаажилттай давсуудыг импортлож байгаа нь тогтоогджээ. Дотоодод үйлдвэрлэж байгаа Халх гол сумын "Давст оргил” БГБХМ ХХК-ий амьд эрдэс давс, "Боош ХХК” -ийн Сантмари нуурын давс, "Бэст кап” ХХК-ийн /Mongolian rock salt/ жамц давс, "Зэт эм эл” ХХК-ийн Монгол нуурын давсууд гарал үүсэл болон дагалдах бичиг, сорилын дүнтэй байна.

Мөн "Их орд” ХХК,  "Хоо толгой” ХХК,  "Буянт аривжих”   ХХК, бусад хүнсний дэлгүүрүүд Хүнсний иоджуулаагүй давс худалдаалж байсан нь Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн 2-р бүлгийн 8.1 дэх заалтыг, Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн 4 хүнсний худалдааны газарт 4 заалт бүхий албан даалгавар хүргүүлж, Их орд ХХК-д үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт мөрдөн ажиллаагүй зөрчилд ЗТХ-ийн 11.2-ийн 1.2 заалтаар торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, хүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй, худалдан авахгүй байхыг анхааруулжээ.

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button