УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Ажлаа хийж чадахгүй бол бүгдээрээ Монголын төрөөс зайлцгаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бухимдаж байна. Тэрбээр өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амарсайхан тэргүүтэй төрийн түшээд болон Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзан, зураг төсөл, макеттай нь танилцсан юм.

Уулзалтын үеэр У.Хүрэлсүх “Та нар ажлаа хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол бүгд ажлаа өгөөд, зайлцгаа. Би музейн тухай асуудлыг хэдэн сард анх ярьсан билээ, Ганбаяр аа. Чи хэлээдэх дээ. Ноднингийн арваннэгдүгээр сард энэ асуудлыг би ярьсан. Хөрөнгө мөнгө, зураг төслийг нь гаргаж өгсөн. Одоо хийсэн юм чинь хаана байна, Ё.Баатарбилэг ээ. Чадахгүй бол бүгд зайлцгаа. Мэдлэг, боловсролтой, төрдөө зүтгэх хүсэлтэй, сэтгэлтэй зөндөө олон залуус гудамжинд алхаж явна. Битгий энд буг болоод бай. Битгий ингэж хүн доромжилж бай. Төрийн ордонд тавьсан макетаа хар. Арван жилийн хүүхэд ч тийм юм хийхгүй. Хэн ч хараад ойлгохоор “Чингис хааны музей” шиг эвтэйхэн юм хийчихэж чадахгүй байна уу. Төсөл хөтөлбөрүүдийг ингэж удирдах юм уу, Г.Ганбаяр аа. Ё.Баатарбилэг ээ, Г.Ганбаяр аа  та нарт олон сануулж байгаа шүү. Монгол Улсын хөгжилд битгий садаа бол. Та нараар Монгол Улс дутахгүй. Та нар “Хатанбаатар” компанитай дахин хэлэлцээдэх. Би долоо хоногийн дараа шалгана.

https://www.facebook.com/eguurmgl/videos/503114860251332/

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сайн
Сайн
2019-09-13 15:58

Зөв зөв. Захиргаад�##�т дутаад байгаа юм

Цаазла
Цаазла
2019-09-14 12:46

Макетт 17 саяаар хийж дуусгав

MatFuse
MatFuse
2020-01-16 01:23

Il Cialis One Day Achat Nolvadex [url=http://cialibuy.com]Cialis[/url] Prix Du Tadalis Sx Soft En Pharmacie Equivalent Levitra Sans Ordonna

Холбоотой мэдээ

Back to top button