СПОРТ
Э.Содномпилжээгийн амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ
Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан.

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэв. Ингэснээр Монголоос дахин нэг тамирчин Гиннесийн дээд амжилт тогтоолоо.

Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.