Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 хурдан хүлгийг нь хулгайлаад нядалжээ

Хүйтний ам наашлахтай зэрэгцэн малын хулгай эрс ширүүсдэг. Хулгайчид улс, бүс, аймгийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгийг хулгайлан, төхөөрсөн харамсалтай тохиолдол цөөнгүй. Мөнгө л олж байвал тэд юуг ч хайрлахгүй.

Тэгвэл ийм нэгэн харамсалтай хэрэг Булган аймгийн Гурванбулаг сумд гарчээ. Тус сумын нэгэн иргэний уяж байсан 12 хүлгийг өвөлжөөн дээр нь нядалж, толгойг нь түшүүлж үлдээчихаад явсан байна. Хулгайчид хулгайн адууныхаа махыг “Эмээлт”-д худалдах гэж байхад нь Төв аймгийн цагдаа нар баривчилжээ.

Н.ГАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.