СПОРТ

Испанийн сагсан бөмбөгчид дэлхийн хошой аварга боллоо

Азийн дэвжээ Испанийн сагсан бөмбөгчдөд ээлтэй. Тэд 2006 онд Японд болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнээс анхны медалиа хүртсэн түүхтэй. Энэ удаа ч мөн тэд Ази тивд бүр тодруулбал, БНХАУ-д болсон ДАШТ-д хоёр дахиа түрүүллээ.

М.Газол, Р.Рубио тэргүүтэй францчууд аваргын төлөөх тоглолтод Аргентины багийг 95:75-аар хожив. Ингэснээр тэд дэлхийн хошой аварга боллоо.

1950 оны дэлхийн аварга аргентинчууд ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж байгаа юм.

Энэ жил ДАШТ-ээс Францыг сагсан бөмбөгчид хүрэл медаль хүртэн, Австрали IV, Серби V, Чех VI, АНУ VII байр эзлэв.

ДАШТ-ий MVP буюу шилдэг тоглогчоор Р.Рубио шалгарлаа.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button