УЛС ТӨР
Ц.Гарамжав: Би Монгол банканд өргүй. Харин ч ашгаасаа өгдөг байсан

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг өөрийн эзэмшил бүхий "Монполимет” компанийхаа 10 тэрбум орчим төгрөгийн өрийг Монгол банкны эрсдлийн сангаас төлсөн гэх мэдээлэл цацагдаад буй. Харин энэ талаар Ц.Гарамжав Өдрийн Сонин-д өгсөн ярилцлагадаа,
"Манайх хэзээ ч Монгол банкнаас зээл авч байгаагүй. Энэ бол 16 жилийн өмнө болсон Монгол банк, аж ахуй нэгжүүдийн хоорондох хамтран ажиллах гэрээнээс үүссэн алдагдлын маргаан юм. Энэ бол санаатайгаар Монгол банканд алдагдал үүсгэж, бид нараар төлүүлэх гэсэн үйл ажиллагаа байсныг сүүлд мэдсэн. Ямар ч өр байхгүй. Харин ч өөрсдийнхөө олборлож байсан металлаар Монгол банканд ашиг өгч байсан. Эргээд үзэхэд баримттай байгаа” хэмээн ярьжээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.