ДАШТ: Ц.Намуунцэцэг, Б.Оюунсүрэн нар ялагдлаа

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг эхний тойрогт “Монголиа опен”-ы мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын Екатерина Полешукт 9:7-гоор ялагдлаа.
Мөн түүнтэй зэрэг дэвжээнд гарч, 72 кг-д барилдсан “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн эхний тойрогт Азийн хошой аварга, БНХАУ-ын бөх Палиха Палихад дийлдэв.
Одоо бүх зүйл тэднийг ялсан бөхөөс шалтгаална. Хэрвээ учраа бөхчүүд нь хэсгээсээ гарвал дагаж барилдах боломж бүрдэнэ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.