СПОРТ

ДАШТ: Э.Цэндбаатар медалийн төлөө тулалдахаар боллоо

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж Азийн наадмын аварга Э.Цэндбаатар дөнгөж сая гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр манай боксчин Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөх болов.

Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин, Б.Энтайван дасгалжуулагчийн шавь тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар Риогийн олимпод медалийн үзүүрээс атгаад алдан, V байрт шалгарсан Э.Цэндбаатар хоёрдугаар тойрогт Киргизийн Мунарбек Уулуг ялсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button