БИЧЛЭГ: Б.Оюунсүрэн, Э.Сумъяа, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа нарын БҮХ БАРИЛДААН

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстанд үргэлжилж байна.
Өчигдөр Монголын дөрвөн бөх зодоглосон. Тэднээс Б.Болортуяа өнөөдөр дагаж барилдана. Манай дөрвөн бөх хэрхэн өрсөлдсөн барилдааныг нь сонирхоно уу.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын Екатерина Полещукт 9:7-гоор дийлдсэн.
53 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа эхний тойрогт Камеруны Жозеф Ессомбег 14:2-оор ялсан.
Хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Грекийн Мария Преволаракитад 5:2-оор дийлдсэн.
55 кг-д хүч сорьсон Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн бөх Лалитаг 10:3-аар ялсан.
Хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Жакарра Винчестерт 13:2-оор дийлдсэн.
Эмэгтэйчүүдийн 72 кг-д барилдсан Банзрагчийн Оюунсүрэн эхний тойрогт Хятадын Палиха Палихад, 4:1-ээр ялагдав.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.