УЛС ТӨР

Засгийн газар хуралдаж байна

Өнөөдөр /2019.09.18/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ. Үүнд  цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах заалтыг оруулсан байна.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлӨ.ЭНХТҮВШИН
2. Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
3. Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлН.ЦЭРЭНБАТ
4. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухайН.ЦЭРЭНБАТ
5.    Монгол, Украйны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлД.ЦОГТБААТАР
6.    Монгол Улсын 2020 оны төсвийн тухайЧ.ХҮРЭЛБААТАР
7.    Төслийн жагсаалт батлах тухайЧ.ХҮРЭЛБААТАР
8.    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
9.    Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухайХ.БАДЕЛХАН
10.  Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухайБ.ЭНХ-АМГАЛАН
11.  Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухайД.СУМЪЯАБАЗАР
12.  Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

13.   Газар тариалангийн үйлдвэрлэлийн ургац хураалтын ажлын явцтай МУ-ын Ерөнхий сайд танилцсан дүнгийн талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
14.  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
15.  Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаарС.ЧИНЗОРИГ
16.  “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаарЦ.ДАВААСҮРЭН
17.  Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх талаарЦ.ДАВААСҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button