Нийгмийн

Гаалийн бүрдүүлэлт хийж ачааг уртасгасан цагаар олгож байна

УБТЗ-аар үйлчлүүлэгчдийн импортоор оруулж ирж байгаа ачааг түргэн шуурхай олгох ажлыг сайжруулах зорилгоор УБТЗ болон ГЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ. Уг ажлын хүрээнд УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн импортоор оруулж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт шуурхай хийж, ачааг олгох ажлыг хийж эхлээд байна. Ингэхдээ УБТЗ импортын ачаа тээврийг оновчтой зөв зохион байгуулж 24 цагаар ажиллаж байгаа юм. Гаалийн байгууллага ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, Бямба, Ням гаригт 8:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийж, олголт хийж байна.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button