Нийгмийн

НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана

Өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Умард Солонгосын асуудлаар хуралдаан зарласан байна. БНАСАУ лхагва гарагт пуужингийн гурван туршилт явуулсантай холбогдуулж энэ хуралдааныг хийж байгаа юм.  

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчөөс иш татан Ройтерс-ийн мэдээлж байгаагаар, Аюулгүйн зөвлөлд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай Америкийн тогтоолын төслөөр санал хурааж магадгүй байна.

Өмнөд Солонгосын цэргийнхэн, умардын харвасан пуужингуудын нэг нь тив алгасагч, хоёр нь ойрын тусгалын баллистик пуужин байсан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ойрын тусгалын нэг пуужингийн хөөргөлт амжилтгүй болсон гэж мэдээлжээ. Пхеньяны эдгээр туршилтын хариуд Өмнөд Солонгос болон Америкийн тус бүр нэг пуужинг Япон тэнгисийн чигт харважээ.

Умард Солонгос улс энэ он гарсаар 17 дахь удаагаа пуужин туршаад байна. АНУ-ын ерөнхийлөгч Байденийн Азийн гол холбоотон орнуудаар хийсэн айлчлалтай холбогдуулж Пхеньян нэг дор олон пуужин туршлаа гэж олон улс дүгнэж байгаа юм.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button