Нийгмийн

Монгол зураач хос Япон улсад үзэсгэлэнгээ нээжээ

Японы нийслэл Токио хотод зураач И.Ганбаатар, Б.Болормаа нарын хамтарсан номын зургийн үзэсгэлэн “PinPoint” галерейд дэлгэгджээ. Тэд гэр бүлийн хосууд бөгөөд Японд очоод 15 жил амьдарч байгаа аж. Энэ удаагийн үзэсгэлэнгээ Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргаж буй нь энэ юм.

Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Японы ханхүү Акишинономия гэргийн хамт үзжээ. Энэхүү үзэсгэлэн долоо хоног үргэлжилсэн бөгөөд ирэх жил илүү олон хоногоор гарах юм. Ингэх дээ уран зургаа номтойгоо хамтад нь дэлгэхээр төлөвлөсөн байна.

Зураач хос СУИС-ийг төгссөн бөгөөд 10 жилийн хугацаанд 30 гаруй хүүхдийн зурагт ном бүтээжээ. Мөн хүүхдийн номоо Монгол, Япон, Хятад, Солонгос, Тайван, Франц, Швед, Дани, Канад, Вэнэсуэл зэрэг орны хэлээр хэвлүүлсэн байна.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button