ДЭЛХИЙ

Сибирь болон Алс Дорнодод 800 орчим орон сууцны барилга түймэрт өртжээ

ОХУ-д ой хээрийн түймрийн улмаас таагүй нөхцөл байдал үүссэн талаар тус улсын Онцгой Байдлын Яам мэдээллээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд Сибирь болон Алс Дорнодод гарсан түймрийн улмаас 800 шахам орон сууцны барилга эвдэрсэн хэмээн тус яам мэдээлэв.

Онцгой Байдлын Яам гал түймрийн гол шалтгаан нь хүний ​​хүчин зүйлээс үүдэн гарсан гэдгийг мөн онцлов. Ялангуяа хуурай ургамлыг шатаах, галтай болгоомжгүй хандсанаас болж түймэр дэгдсэн аж. Гуравдугаар сараас хойш галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн 11 мянга орчим иргэн, хуулийн этгээдэд торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.

Одоо ОХУ-ын бараг бүх бүс нутагт түймрийн улирал эхэлж байгаа ба тавдугаар сарын 19-нд Төрийн Дум ойн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай хуулийн төслийг баталлаа.

Бие махбодид хүнд гэмтэл учруулсан тохиолдолд хуулийн этгээдэд хоёр сая хүртэлх рублийн торгууль ногдуулах юм байна. Ус цаг уурын газрын мэдээлснээр, зуны улиралд 21 бүс нутагт гал түймрийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button