НИЙГЭМ

Нарансэвстэйн боомтыг нээх үү: Наана нь алтны орд, цаана нь 1200 хүнтэй тосгон бий

Говь-Алтай аймгийн БНХАУ-тай хиллэдэг хэсэг, Нарансэвстэйн боомтыг сэргээх асуудлыг тус аймгийн ИТХ энэ сарын 13-ны өдөр хэлэлцэн санал нэгдсэн. Улмаар нэгтгэсэн саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.

Тэгвэл, ИТХ-аар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар weixin.qq.com хэмээх Хятадын цахим порталд орчуулан мэдээлсэн байгаа юм. Энэ нь хэрэглэгч төвтэй платформ бөгөөд мэдээ, мэдээллийн агентлаг биш аж.

Тус орчуулгадаа, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын Нарансэвстэйн боомтыг нээвэл эдийн засгийн ямар үр өгөөж гарахыг тайлбарласан яриаг хавсаргасан байх юм. Ингэхдээ энэ сарын 15-ны өдөр нийтлэгдсэн МОНЦАМЭ дэх албан мэдээллийг эх сурвалж, дэвсгэр болгон ашигласан нь харагдав.

НАРАНСЭВСТЭЙГ НЭЭХ АСУУДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Уг нь Нарансэвстэйн боомт орчим нь Говийн их дархан цаазат газарт хамаардаг. Иймд тэнд бүтээн байгуулалт хийх боломжгүй. Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хувьд улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж, энэ дагуу 250 км автозам барьснаар энэ асуудлыг шийднэ гэж тайлбарлажээ.

БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт нээгдэх нь тухайн аймгийн хөгжил, цэцэглэлтэд эерэг үр дүнтэй гэж харагдах боломжтой. Гэвч Нарансэвстэйн боомтын цаана, БНХАУ-ын талд ямар хот хүлээж буйг судлахад анхаарал татаж байна.

Тухайлбал, Нарансэвстэйн цаад талын боомтыг Мазушань гэдэг бөгөөд үүнээс хамгийн ойрхон суурин нь мөн Мазушань хэмээх тосгон аж. 1200 хүн амьдардаг, боомтоос 115 км-ийн зайтай. Цааш Үймэн хот хүрэхэд дахин 320 км туулах бөгөөд эдийн засгийн бодлогын хувьд БНХАУ-ын орхигдсон хэсэг шинжтэй байна.

Түүнчлэн, Нарансэвстэйн боомтын наах нь буюу хилээс 20-иод км-ын дотор Талын Мэлтэс хэмээх алтны орд байгаа. Тусгай хамгаалалттай бүс нутагт байдаг тул тусгай зөвшөөрөл олгодоггүй. Гэхдээ Талын Мэлтэсийг олборлож эхлэх асуудал хамгийн анх М.Энхсайханы Засгийн газарт яригдаж байсан тухай мэдээлэл олдож байна. Ингээд харахад нөөц ихтэй, өндөр ашиг сонирхол төвлөрч болохуйц орд гэж ойлгогдож байгаа юм.

Энэ үүднээсээ Нарансэвстэйн боомтыг нээх нь Талын Мэлтэсийг эргэлтэд оруулах зорилго байж мэдэх ч харагдаж байгаа юм. Хил дундын бүс чөлөөлөх, коридор гаргах хэсэгт нь Талын Мэлтэс багтах боломжийг үгүйсгэхгүй юм.

НЭГТГЭХЭД: Нарансэвстэйн боомт нь Говь-Алтайн гаралтай улс төрч, сэтгүүлчдийн талцал, маргааны сэдэв. Нэг хэсэг нь эдийн засагт хөгжил авчрах гарц, боломж гэдэг. Нөгөө хэсэг нь ямар ч өгөөжгүй, үүний цаана Талын Мэлтэсийг ухах, тусгай хамгаалалттай газар нутгийн хэсгээс чөлөөлөх зорилго бий гэдэг. Ямар ч үүднээс харсан 30 жилийн өмнө байгаль орчинд ээлгүй гээд хаагдсан энэ боомтыг сэргээх нь Засгийн газрын түвшний асуудал. Иймд энэ түвшинд асуудал хэрхэн хүрч байгааг үргэлжлүүлэн хөндөх нь чухал юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
badmaa
badmaa
2022-06-18 10:08

ene butehgui ee, naransevsteig neegeed yu ch butehgui. ed nar hytaduudtai niilj uhah geed l baigaa, amgalanbaatariig medne shdee

Баярбат
Баярбат
2022-06-18 10:10

60 км-ийн цаана Торгоны замын гол зам бий, ази-европыг холбоно л гээд Амг�##�анбаатар ярьдаг. Хэлж мэдэхгүй юм, яг очихоор зэлүүд зэлүүд т�##� л байдаг. Харин наана нь Т�##�ын Мэлтэс бий гэж бол үнэн шүү. Говьд байгаа ганц орд. Шүлэнгэтсээр л ирсэн, эднүүс.

nergui
nergui
2022-06-18 10:11

galaariid ih bichdeg. mdehgui yumdaa. zasagiin tuvshind yahiig sudalj bichne gedeg zuv shuu. gar hul n her urt yum harj baiy

Уншаарай та минь ээ
Уншаарай та минь ээ
2022-06-18 15:18

Алтайн уулсыг минь ухна зөөнө гэнэ. Арай ч дээ. Түмэнд түгээтүгэй!!!!! ????????????
....Амсуур төдий хүртэхэд арван түмэн үеийг элбэг тэжээх
Амсар дүүрэн эрдэнэсийг асгаж үрж г�##�зуурлаа, тэд нар
Адаг сүүлдээ шун�##� нь хэтрээд Алтайг минь ухна гэнэ үү
Амнаас амаар дамжиж ирсэн �##�тан захиасыг зөрчинө гэнэ үү
Хаад дээдсийн сүнс шингэсэн Хан Алтайгаар оролдоно гэнэ үү
Хамаг Монголын сүлд нь болсон Харуул Алтайг сэглэнэ гэнэ үү
Хээтэй говийн минь хээлийг ховхолж хэрмэл тэнэмэлд зарна гэнэ үү
Хишигтэй ходоодны мухрыг тайрч хийтэй сэтгэлтэнд өгнө гэнэ үү
Өрөнд бариад өөдлөх үү та нар, өрөөлд өгөөд өгсөх үү та нар
Эрээн цаас шидэлцэнэ гэнэ үү, элч хэлч илгээнэ гэнэ үү
Эрлэг тамыг сэрээнэ гэнэ үү, эрээн дотроо гаргана гэнэ үү
Аргаар чаргаар авна гэнэ үү, амьтан хүнээр гүйлдэнэ гэнэ үү
З�##�бираад гуйсан ламын чинь заяач тэнгэр нь хаяна,
З�##�аад ирсэн бөөгийн чинь удмын тэнгэр нь хаяна
Орхимжтой ламыг чинь судартай нь хийсгэнэ,
Оргойтой бөөг чинь хэцтэй нь хэмхчинэ.
Төрийн нэр барилаа гээд ялаас та нар мултрахгүй
Түмнээс дээр гарлаа гээд ямбаны сууд�##� чинь ивээхгүй
Хов зөөсөн х�##�тар гөлөг хорин үеэрээ хараагдана
Хоршиж нийлсэн золбин нохсын хойчис үүрд зовно
Чиглүүлж з�##�сан чивэлтэн чимээгүй д�##�д үлдэж чадахгүй
Зүглүүлж хумьсан зусарч нохос зүгээр гэмгүй хоцорч барахгүй
Амийг минь тас�##�на гэвэл, �##�т эрдэнэсийг минь ухна гэвэл
Өрцийг минь зүснэ гэвэл, өргөн биеийг минь сэглэнэ гэвэл
Буруутай бүхэн нэхэлд орж бутарсан шороо болцгоооно
Үлдэх үртэс үгүй болцгоооно, үнэрлэх мөр үгүй болцгооно
Мэлтийх баялаггүй хувхайрч, мэндийн үггүй гөлөрч
Хойчийн буянаа гүвсэн хоосон монголчууд болгох гээ юу, тэд?
Мөнх Тэнгэрээс зарлигтай �##�тан босгоо сэтэлбэл
Мөшгөж гэсгээх хүч байдгийг харуулна, тэд нарт.
Тэнгэрийн гэсгээлд орох эсэхээ тэнсэцгээ гэж дуулга
Тийрэнд хөтлүүлсэн санаагаа орхицгоо гэж сонордуул
Үгийг минь дутуу дамжуулб�##� үйлийг нь чи үүрэлцээрэй
Хэлснээс минь гээж дамжуулб�##� хэрхэхийг өөрөө мэдээрэй
Их Алтай амьтайг, элсэн говь эзэнтэйг мэдрүүлнэ
Хан Алтай амьтайг, х�##�уун говь эзэнтэйг харуулна
Үнэнийг худ�##� болгогсод үртэс болдгийг үзүүлнэ
Үйл нь буруугаар эргэгсэд үнс болдгийг харуулна
Хэлээгүй биш хэллээв шүү, хээлэх эсэхээ өөрсдөө мэдтүгэй! (2022.05.27)
Эх сурв�##�ж: Г�##�аарид

Зочин
Зочин
2022-06-23 08:57

Zugeer l uhah gj bga shdee neeh shuleg shaahin ochood l tawan tsaaz awaad l alga boloh bj bitgi neeh lag ym yri za

хуульч
хуульч
2022-06-18 18:51

Алтанд шунагсад эх орноо худ�##�дахаас сийхгүй шүү, сэрэмжлэгтүн.

Зочин
Зочин
2022-06-19 08:44

Байгаа баялгаа ашиглах л хэрэгтэйштээ эх орончийн дүр эсгэсэн хэдэн л�##�араас болж гадаадын хөрөнгө оруул�##�т байхгүй болсон тэгээд өөрсдөө хийж чадах байхгүй үхэр монголчууд

зочин
зочин
2022-06-19 10:43

Нарансэвстэйн боомтыг нээх нь цаанаасаа 600 орчим км ийн тээвэр хийгдэнэ бидэнд өгөөж хир гарах вэ бодоцгооё Ер нь боомтийг нээсний хойно ойролцоох авдарыг нь ухаж гадны хөрөнгө оруул�##�т нэрийн дор ухсан нүхтэй хоцордог аргаа л түшмэдүүд маань хэрэгжүүлэх гэж байж ядаж байна Энэ эх нутгийн минь ганц нэг хэсэг нь ч гэсэн үр хойчид минь үлдээсэй.Тэнгэр дээдсийн зарлигийг тунгааж ухаартугай.

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-06-19 18:09

За, �##�т гэхээр нүдээ өгчих гээд байдгаа больцгооё. Монгол �##�таар баяжина гэж байхгүй,байг�##�иа хамга�##�б�##� зөв, хүн ,амьтан ,ус , (Байг�##�ь) чух�##�. Катар шиг хөгжиж чадах уу!? Ж�##�га довоороо хэрэлдэж ,маргадгаа болио Байг�##�ь цогцоороо байж л байг Өмнөх �##�тны нүхээ цэгцлээч ! Төр-Засгийн нөхдөө. !

Зочин
Зочин
2022-06-20 12:14

Манайхан Маажинсан гэдэг.

Зочин
Зочин
2022-06-20 21:13

Энэ улс сөнөх �##�хамаа түргэтгэж байгаа юм бн

Холбоотой мэдээ

Back to top button