ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

“Microsoft 365” Монголд: БИЗНЕС БАЙГУУЛЛАГАД ямар давуу тал санал болгох вэ

Албан байгууллагуудын оффис үйл ажиллагааг цахим технологи ашиглан хөнгөвчлөх олон боломжууд та бидний өдөр тутмын амьдралд шинээр нэвтэрч байна. Тухайлбал “Azure Stack Hub”. Үүлэн технологийн сүлжээг байгууллага дотроо бий болгож, ажилчид нь хаанаас ч албан файлууд дээрээ ажиллах, дата сан үүсгэн хадгалах зэрэг боломж үүгээр нээгдэж буйг өмнөх нийтлэлдээ дурдаж байв. “Azure Stack Hub”-ийн  тухай мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

“Microsoft” компаниас албан ёсны эрхтэй нэвтрүүлж байгаа өөр нэгэн үйлчилгээ бол “Microsoft 365”. Албан байгууллага, хувь хүний аль аль нь ашиглах боломжтой энэ цогц үйлчилгээнд та бидний сайн мэдэх “Word”, “Excel” “Power point”, “Outlook”,   зэрэг оффисын программууд бүрэн багтах бөгөөд танай байгууллагын ажилтны тоо, хэрэгцээнээс хамарсан тусгай багцуудыг санал болгож байгаа юм. 

ДАВУУ ТАЛУУД: Албан ёсны лиценз бүхий бизнесийн боломжууд

Мобинет компанийн борлуулж буй Microsoft 365үйлчилгээнд хэд хэдэн онцлог давуу тал байгаагийн нэг нь албан ёсны эрх буюу лиценз. Өмнө нь бидэнд түр хугацаанд л хэрэглэх, “Free” хувилбарыг татаж ашиглах, эсвэл гадаад валютаар төлбөрөө төлж татаж авах шаардлага тулгардаг байв. Эс бол программ хангамжийн хар захыг ч сонгох нь цөөнгүй байсан. Харин “Мобинет” ХХК-иас албан ёсны эрхтэй нэвтрүүлж буй энэ үйлчилгээг багцаар нь авах нь мэргэжлийн тусламж зөвлөгөөг саадгүй авахаас гадна албан байгууллагын хэрэгцээнд тохирсон багцаа сонгол боломжтой юм. 

Байгууллагын хэрэгцээ гэдэгт:

  • Байгууллагад үйлчилгээг нэвтрүүлж, суурилуулж өгөх
  • Бизнес хэрэглээний программуудыг хэрхэн хэрэглэх тухай сургалт хийх
  • Office програмын сервер худалдан авах шаардлагагүй буюу Microsoft компанийн үүлэн серверт шууд холбогдох
  • Монгол улс дахь “Microsoft Cache” серверийгашиглах тул Microsoft програмуудын шинэчлэлүүдийг (software updates) шууд Монгол улс дахь серверээс татаж авах юм. “Мобинет” ХХК-ийн энэ сервер “Microsoft”-ын төв сүлжээ рүү шууд (Direct Peering) холбогддог.
  • Тус программ хангамжуудаа зайнаас ашиглах боломжтой зэрэг онцлогийг дурдаж болно. 

Багцуудыг танилцуулбал: 

  • “Microsoft Business 365”
  •  “Enterprise”-E3, E5, F3
  •  “Office 365”
  •  “MS 365 Academic”
  •  “MS 365 Non-Profit” зэрэг

Голчлон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Microsoft 365” үйлчилгээг өөрсдийн хэрэгцээнд тохирсон багцаа сонгох боломжтой. 

Багц тус бүрийн онцлог, давуу талыг “Мобинет” ХХК-ийн зөвлөх ажилтнуудаас болон [email protected] и-мейл хаягаас тодруулах боломжтой. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх энэхүү хэрэгсэл нь зөвхөн оффисын программуудаас гадна “SharePoint”, “OneDrive”, “Teams” зэрэг үүлэн технологийн үйлчилгээг агуулж байгаа юм.

SharePoint: Өөрсдийн файлыг бусдадаа “Share” хийн түгээж, нэгэн зэрэг ажиллах боломжтой байдаг. Мөн автомажуулалт хийн, өөрсдийн компанийн дотоод процессоо автомажуулж, цаг хугацаагаа хэмнэх боломжтой байдаг.

OneDrive: “Cloud” хувийн дата сан юм. Өөрийн хэрэгтэй файлуудаа хадгалан интернеттэй л бол дэлхийн хаанаас ч авч ашиглах боломжтой, компьютерын санах ойг ашиглалгүй шууд “Cloud” руу хадгалах давуу талтай.

Power Platform: Power Apps, Power Automate, Power BI, -н тусламжтайгаар “Low coding” технологийн шийдлийг ашиглан байгууллагын бүх хүн өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой гар ажиллагаатай хэсгээ автомажуулж, аппликейшн хөгжүүлж болно.

Microsoft teams: Нэг болон түүнээс дээш хүмүүстэй нэгэн зэрэг чат бичих, дүрс болон дуу хоолойгоор харилцах, хороондоо файл хуваалцан засварлах, календарь хурлын тов зарлан хүмүүс рүү мэдээлэх гэх мэт байгууллагын харилцаа холбоог хурдан шуурхай болгон сайжруулна.

“Мобинет” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрмөнх ярилцлагадаа “Бидний хувьд мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь бүх төрлийн үйлчилгээг Монголынхоо компаниас, албан ёсны эрхтэйгээр авах боломжийг бий болгохын төлөө зорьж, ажиллаж байна” хэмээж байлаа.

Холбоо барих: Та бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаяг руу и-мэйл бичих эсвэл 75952288 дугаарт холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-30 09:02

Yoooooo bvr vnen uhaalag bolohneeeee

Зочин
Зочин
2022-06-30 09:03

дүрс болон дуу хоолойгоор харилцах, хороондоо файл хува####цан засварлах, к####едарь хурлын тов зарлан хүмүүсрүү мэдээллэх интэр гээд ямар гоё юм бэ

Зочин
Зочин
2022-06-30 09:04

Техник технологийн. гайхмшигийг улам ихээр мэдрэхнээээ

Зочин
Зочин
2022-06-30 10:00

Бүр ухаа####аг цаашааа болохнээ????

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x