НИЙГЭМ

Д.Амартүвшин: Өчигдөр биш "Play time"-ийн үеэр халзан, шивээстэй хүн над руу халдсан

Өчигдөр /2022.07.26/ МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан арав орчим хүн жагсаж, биед нь халдсан гэх хэрэг гарсан билээ. Мөн тэдгээр масктай хүмүүс комедиан Амараагийн биед ч халдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдав.

Энэ дагуу бид өөрөөс нь тодруулсан юм.

Тэрбээр "Өчигдөр биш "Play time" наадмын үеэр 40 эргэм насны шивээстэй, халзан хүн миний биед халдаж, намайг зодсон явдал гарсан. Тухайн хүн нүүрний биш амны хаалттай байсан. Цагдаа иртэл зууралдаад явуулахгүй барьсан. Маскыг нь тайлах гээд чадаагүй. Цагдаа ирээд маскыг нь тайлуулж, яагаад миний биед халдсан тухай асуусан л даа. Гэтэл "Манай найз охинтой холбоотой" гэж хариулсан. Тэгээд "Найз охиныг чинь хэн гэдэг юм. Ямар холбоо үүсгэсэн юм" гэхэд тухайн хүн хариулт хэлж чадаагүй. 40 настай хүн найз охинтой байх уу. Одоо эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа. Тухайн үед шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тодорхойлуулсан. Намайг хавирч унагаах үеэр миний утас хагарчихсан. Энэ хохирлоо ямар ч байсан барагдуулна" хэмээх мэдээллийг өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Энэ 2 балайг хэн тоож үзэх юм өөрсдөө синсац элдэв юм бичиж хииж балайрч байгаа юмаа

zochin
zochin

Энэ нөхрийн сэтгэгцийг үзүүлмээр юм шигээ Энэ сайхан эх оронд ээж аавын хүү болж төрчихөөд улс орноо төр засгаа байнга дандаа муу муухайгаар дуудна . Яана даа үйлийн үр гэж байдгийг ойр тойрныхон нь хэлж өгөөч . Заримдаа өрөвдөх юм энийн санаанд таарах юм гэж энэ улсад энэ төрд алга аа. Би үүнийг ингэж өөрчлөөд эх орныхоо хөгжилд нэмэр болоё гэсэн нэг ч юм ярихгүй шүү. Олон түмэн минь битгий энэ хүүхдийг балаад хаяаад байл даа. Үхсний ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ зөвхөн өөрийг нь баллаад байгаа юм шүү дээ Дахин хэлэхэд бүхнийг муу мухайгаар хүнийг гүтгэх доромжлох хэзээ нэгэн цагт ирдэг үйлийн үр байгааг санаж яваарай дүү.

ҮНЭН
ҮНЭН
Reply to  zochin

ЧИ ӨӨРИЙГӨӨ ҮЗҮҮЛЭЭ УЧИР НЬ ЧИ ХҮН СҮГ БОЛСОН БАЙНА

Уншигч
Уншигч

Шүгэл үлээгчид буюу нийгмийн, төрийн болох болохгүй зүйлийг илчилж иргэдийн хяналт, дуу хоолой бологсдыг дэмжих хэрэгтэй, хувь хүн нь чамд таалагдахгүй байсан ч дэмжих л хэрэгтэй, ингэж дэмжиж байж нийгмээрээ хүнлэг ардчилсан хөгжлийн үр шимийг хүртэх хугацааг наашлуулах болно.

ЗОЧИНмөнгөн
ЗОЧИНмөнгөн

Ихээхэн далжигнавал тэр байтугай юм болно доо

ҮНЭН
ҮНЭН

ХУВИА БОДСОН ЧАМ ШИГ БЭРТЭГЧИН БАЙСНААС ТАНХАЙ ХУЛГАЙЧ НАРЫН ГАРТ ҮХСЭН НЬ ДЭЭР

ҮНЭН
ҮНЭН

ОДОО ЭНЭ АЖИЛГҮЙ МУУ БӨХЧҮҮД ЗАРААЛААР ХҮН ЗОДДОГ БОЛЖЭЭ БҮГДЭД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

ҮНЭН
ҮНЭН

ЭЦЭСТ НЬ ТУЛТАЛ ЯВНА ШҮҮ.

Fernand Samsa
Fernand Samsa

Lorem ipsum 123 789

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Зүгээр байж чаддаггүй сэтгэцтэй юмнууд байсхиигээд өөрөсдөө хуцаад эхэлдэг юм

ҮНЭН
ҮНЭН

ЁСТОЙ ҮХЭР БАЙНА ДАА ЧИ

Холбоотой мэдээ

Back to top button