УЛС ТӨР

Б.Батцэцэг: ОХУ-аас цэргийн бэлтгэлд ашиглах техник оруулж ирдэг нь шинэ зүйл биш

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилцсан асуудлын талаар яг одоо мэдээлэл хийж байна. Мэдээллийн тэргүүнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Сингапур улсад хийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Тэрбээр, "Сингапур улсад манайхаас 11 жилийн дараа Ерөнхий сайд айлчлал хийснээрээ онцлог байлаа. Айлчлалын хүрээнд хэд дөрвөн санамж бичиг байгуулсан. Тэр дундаа Монгол Улс, Сингапур улсын туршлага дээр тулгуурлан ухаалаг систем ашиглан авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санамж бичиг байгуулсан. Одоогоор хоёр улсын хамтарсан ажлын хэсгийг байгууллахаар ажиллаж байна. Цаашдаа хийсэн ярьсан ажлуудаа хэрэгжүүлэхээр чармайн ажиллана.

Монгол Улс Батлан хамгаалахын салбарт олон улстай хамтран ажилладаг. Тэрхүү хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөгөөт ажлууд хийгддэгийн нэг нь олон улсын бэлтгэл сургуулилт байдаг. Үүнтэй холбоотойгоор саяхан ОХУ-аас цэргийн олон улсын бэлтгэл сургуулилтад ашиглагдах техникийг оруулж ирсэн. Олон улсын хамтарсан бэлтгэл дууссаны дараа буцаагаад явуулдаг. Энэ бол шинэ зүйл биш. Төлөвлөгөөний дагуу жил бүр хийгддэг ажил.

БНХАУ-тай хил, гааль боомт хэвийн горимд шилжээд ажиллаж байна. Гаргаж, оруулж байгаа нь хязгаартай боловч гацсан асуудал байхгүй. Нүүрсний гарц ч нэмэгдэж байна. Хувийн хэвшлүүд ч бараа таваараа хэвийн оруулж ирж байна. Ван И сайдын айлчлалын тов яригдаж байгаа. Ойрын хугацаанд айлчлах төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө талтай тодорхой хугацаа хэлэлцэн товлож байж зарладаг. Иймд өнөөдөр мэдээлэл өгөх боломжгүй. БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх эдийн засаг, хил гаалийн асуудал зэргийг ярилцана" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Улаанбаатарын гудамжаар яагаад оросын далбаа хийсгэсэн цэргийн техникүүд явж байгаа юм вэ?Монгол Орост эзлэгдсэн юм уу бас Монголын далбаа хийсгэсэн ийм техник Москвагийн гудамжаар яваад байвал болох уу Гадаад хэргийн сайд тайлбар өг!

ҮНЭН
ҮНЭН

БУРУУ ЮМ ХИЙЖ БАЙЖ МЬЯНМАР ШИГ ДЭЛХИЙ НИЙТЭД ХАЯГДАВ ДАА. ХЭН Ч ТООХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button