ДЭЛХИЙ
Пелосиг Тайваний “Эрх чөлөө” одонгоор шагнажээ

Тайваний Ерөнхийлөгч Цай дөнгөж сая АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелосиг Тайваний “Эрх чөлөө” одонгоор шагнасан байна.
Ерөнхийлөгч Цай Пелосид талархал илэрхийлж, түүнийг "Тайваний үнэнч найзуудын нэг" хэмээжээ.

Энэ үеэр Цай "Орос Украин руу довтолсноор Тайваний хоолойн аюулгүй байдлыг дэлхий дахины анхаарлын төвийн нэг асуудал болгов. Ардчилсан Тайванийн эсрэг түрэмгийлэл нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд асар их нөлөө үзүүлнэ" гэсэн байна.
"Тайвань ухрахгүй. Бид үндэсний бүрэн эрхт байдлаа тууштай хамгаалж, дэлхийн аюулгүй байдлын төлөө батлан хамгаалах шугамаа үргэлжлүүлэх болно" гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: BBC








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.