ДЭЛХИЙ

Этиоп улс 2024 он хүртэл 20 тэрбум мод тарина

Этиоп улс 2024 он хүртэл 20 тэрбум мод тарих зорилго тавьжээ. Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улс нь 1,1 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Африк тивийн баруун хэсэгт байрлалтай далайд гарцгүй орон юм. Энэхүү улс нь 2016 онд 20 мянган га ой модоо алдсан гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 1,6 сая тонн нүүрстөрөгчийн ялгаруулах хэмжээтэй тэнцэх аж.

Шалтгаан нь хүн амын өсөлт 110 сая давсан, 80 орчим хувь хөдөө орон нутагт амьдарч газар тариалан, мал аж ахуй эрхэлдгээс үүдсэн байна. Иргэд нь амьдралаа залгуулж, тариалангийн талбайгаа нэмэгдүүлэх үүднээс ой модыг ихээр устгажээ.

Эл асуудалд шийдэл олохын тулд Этиоп улсын ерөнхий сайд Аби Ахмед 2019 онд “Green Legacy” төсөл санаачилж, 2024 он гэхэд 20 тэрбум мод тарих зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ санаачилгын хүрээнд 2019 онд дөрвөн тэрбум, 2020 онд таван тэрбум суулгац тарьсан байна. Энэ нь өдөрт 353 сая суулгац тарьсан гэсэн үг аж.

Харин 2021 онд коронавирусийн бэрхшээл тулгарсан ч 6,7 тэрбум суулгац тарьж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж чадсан гэдгээ Аби Ахмед мэдэгдэж байжээ. Ямартай ч Этиоп улс 18 тэрбум модыг дөрвөн жилийн хугацаанд тарьж ургуулсан байна.

Г.БАЛЖИННЯМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button