Энтертайнмент

Жонни Депп барималч Амадео Модильянигийн тухай кино хийнэ

Холливудын жүжигчин Жонни Депп Италийн алдарт зураач, барималч Амадео Модильянигийн тухай кино бүтээхээр болжээ. The “Hollywood Reporter” энэ талаар мэдээллээ. Жонни Депп амьдралдаа хоёр дахь удаагаа найруулагчийн үүрэг гүйцэтгэх гэж буй нь энэ юм байна.

Тэрбээр 25 жилийн өмнө “Зоригтон” хэмээх анхны киногоо найруулахдаа гол дүрд домогт жүжигчин Марлон Брандог тоглуулж байсан. Энэ удаа ч кино урлагийн бас нэгэн домог Аль Пачинотой хамтарч ажиллах гэнэ. Гэхдээ Аль Пачино продюссер юм байна. Өөрөөр хэлбэл, Аль Пачино өөрөө түүнийг найруулагчаар сонгосон аж.

“Модильянигийн амьдралын бүрхэг хэсгүүдийг дэлгэцэнд нээж харуулна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Тэрээр амьдралдаа зүйргүй олон бэрхшээлтэй тулсан ч ялагч болж чадсан. Энэ бол бүх үзэгчдэд үлгэр жишээ болж чадахуйц нийтлэг түүх юм” гэж Жонни Депп өгүүлжээ.

Шинэ бүтээлийн зураг авалт ирэх жил Европт эхэлнэ. Өмнө нь түүнд амжуулах ажил бий. Түүнийг эхнэр асан Эмбер Хердтэй шүүхдэлцээд ялсны дараа “Netflix” компани дараагийн уран бүтээлийг нь санхүүжүүлэхээ амалсан байдаг. Тэрбээр энэ дагуу Людовик XV хааны тухай өгүүлсэн кинонд тоглож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x