УЛС ТӨР

ҮХНӨ-ийг 61 гишүүн дэмжиж, хоёрхон цагийн дотор БАТЛАВ

УИХ-ын чуулган хуралдаж, Н.Энхболд нарын 62 гишүүн өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 15:40 цагт баталлаа.

Тодруулбал, "Давхар дээл"-тэй холбоотой цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн 39.1 дэхь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн 98.4 хувь нь дэмжиж, тус хуулийн төсөл батлагдлаа. Хуралдаанд 62 гишүүн оролцсоноос, 61 нь дэмжсэн юм.

Хуулийн төслийг 13:40 цагийн үед өргөн барьсан. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, анхын хэлэлцүүлэгт бэлтгэн нэгдсэн 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж дэмжлэг авсан. Үүний дараа дахин Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн нэгдсэн чуулганд дахин оруулж ирсэн юм.

Ингээд хоёр цагийн дотор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийлээ.

Ингэснээр Засгийн газрын бүх сайд парламентаас томилогдох боломж бүрдэж байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 16.00 цагт өндөрлөлөө.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-08-25 16:31

Давхар дээл нэрийн доор маш их идэж уудаг тэр тооцоог гаргаж ирэх хэрэгтэй

irgen
irgen
2022-08-25 16:38

МАН төрийн эрхийг барьж чадсангүй. Үндсэн хуулиа уландаа гишгэлээ. МАН тарах нь зүйтэй.

Зочин
Зочин
2022-08-25 17:27

Дараа дараагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг сонгохгүй байх ганц зам л үлдлээ дээ.

Зочин
Зочин
2022-08-25 19:03

Монголын төр мөхлийнхөө замруу эргэлт буц�##�тгүй явж.ҮНДСЭН ХУУЛИА ҮНС ЧАНДРУУНД БУЛЖ.ЭХ ОРНОО ХӨСӨР ХАЯЖ.АРД ТҮМНЭЭ ХҮНИЙ ТООНООС ХАСЧ ТӨРИЙН ЭРГЭЛТИЙГ ТҮМЭН ОЛНЫХОО ЦУС.НУЛИМС.ҮГҮЙРЭЛ ЯДУУРАЛ.ӨР ЗЭЭЛ.ҮХЭЛ ХАГАЦАЛЫН ХАР МӨРТЭЙ ХИЙЧИХЛЭЭ гэж харж байна.Монгол улс төрт улс биш.харь гүрний төрийн боол болчихжээ гэж хардаж байна.ХААНА БАЙНА ТЭР АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁС.ХААНА БАЙНА ТЭР АРД ТҮМНИЙ СОНГОЛТООР СОНГОГДСОН ГЭХ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ.ЭВ НЭГДЛИЙН БИЛЭГДЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ. Төрийн эрхийг хууль бусаар хуйв�##�даан хулгайгаар луйвардаж болдгийн тод жишээ.Дэлхийд манай улс гутамшиг.шившиг боллоо.

Зочин
Зочин
2022-08-25 19:03

Yu geh vee dee.heleh vg ch algaa.

Зочин
Зочин
2022-08-25 19:03

Та нар хийсэн буруугаа хүлээх цаг ирж ялтан болох вий дээ хөөрхий дөө �######�уул

Зочин
Зочин
2022-08-25 21:14

Монгол УИХ \ Занданшатар \ Генессийн номд бичигдэх төөрөг байж ...

Иргэн
Иргэн
2022-08-25 21:46

Үндсэн хууль ч бараг хэрэггүй болж байх шиг. МАН парламентын үндсэн хууль ,АН парламентын үндсэн хууль гээд цувраад , батлаад байх бололтой. Иргэд бид нэг үндсэн хуультай болох ёстой юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button