ДЭЛХИЙ

"Хиннамнор" хар салхины улмаас нэг хүн сураггүй алга болжээ

"Хиннамнор" хар салхи өнөөдөр /2022.09.06/ өглөө Өмнөд Солонгосыг дайрснаар нэг хүн сураггүй болж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж эрх баригчид мэдэгдлээ.

Энэ жилийн 11 дэх хар салхи Сөүлээс зүүн өмнө зүгт 307 км-ийн зайд орших Улсан хотыг өглөөний 07:10 цагт, Геожэ хотод өглөөний 04:50 цагт тус тус дайрч, үд дунд Уллеун арлаас зүүн хойд зүгт 100 км, 18 цагт арлаас зүүн хойд зүгт 560 км-т хүрэх төлөвтэй байгаа аж. Улмаар шөнө дунд Японы Саппоро руу явна гэж KMA мэдэгдэв.

Хар салхины улмаас Улсан хотод 25 настай залуу ор сураггүй алга болжээ. Тухайн иргэн шөнийн 01.00 цагийн үед согтуугаар голд унасан байж болзошгүй гэж Гамшиг, аюулгүй байдлын төв штабаас мэдээллээ.

Хиннамнор хар салхины эрч 2003 онд Өмнөд Солонгост хамгийн их гамшиг учруулсан Маемитай адил байжээ.

Үүний улмаас 2661 өрхийн 3463 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн нэмээд 15,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн бол 20,334 байшин цахилгаан тасарсан байна. Чежү, Кёнги мужид гурван байшин, Чежү хотод нэг барилга усанд автсан бол төвийн Сэжун хотод нэг байшин нурсан гэх мэдээлэл байна.

Далайн 50 чиглэлийн 70 хөлөг онгоцыг зогсоож, улсын хэмжээнд 12 нисэх онгоцны буудал дахь 251 нислэгийг цуцалж, 354 галт тэрэгний хуваарийг түр зогсоосон байна.

ЭХ СУРВАЛЖ: yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x