СПОРТ

Олон улсын спортын сэтгүүлчид М.Лхагвагэрэлийн жинд хэнийг түрүүлнэ гэж таамаглав

Сербийн Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-ын жинд Монгол Улсын тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл өнөө шөнө Туркийн бөх, олимп, дэлхийн аварга Таха Акгультай алтан медалийн төлөө барилдах гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бид та бүхэндээ нэгэн сонирхолтой таамгийг хүргэж байна.

“USA Wrestling” жил бүр бөхийн төрлүүдийн ДАШТ-ий өмнө бөхийн төрлөөр дагнан бичдэг сэтгүүлчдээс гурван төрлийн жин бүрд аль, улсын ямар бөх түрүүлэх талаар таамаг авдаг уламжлалтай. Энэ жил сэтгүүлчид уламжлал ёсоор таамгаа ирүүлснээс нэг нь ч М.Лхагвагэрэлийг нэрлээгүй байна. Тэдний ихэнх нь Гүржийн бөх Гено Пертриашвилийг түрүүлнэ гэж таамагласан, харин Геног манай М.Лхагвагэрэл өчигдөр ялсан юм. Өөрөөр хэлбэл, манай бөх олон улсын сэтгүүлчдийн ихэнхийнх нь таамгийг эвджээ. Түрүүлбэл бүгдийнх нь таамгийг эвдэнэ.

Шөнийн барилдаанд харин Таха Акгуль ялбал Монголын сэтгүүлч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар энэ жингийн түрүү бөхийг таасан, мэдлэг мэдрэмжтэй  хоёр сэтгүүлчийн нэг болох юм.  

АНУ-ын сэтгүүлч ГЭРИ ЭББОТТ

  • Гено Петриашвили /Гүрж/

АНУ-ын сэтгүүлч ТОМ БАРАНОСКИ /АНУ/

  • Гено Петриашвили /Гүрж/

АНУ-ын сэтгүүлч АДАМ ЭНЖЕЛ

  • Гено Петриашвили /Гүрж/

АНУ-ын сэтгүүлч СИНА ЭТАМАДИ

  • Амирхоссейн Заре /Иран/

Ираны сэтгүүлч АЛИ ФЕЙЗАСА

  • Амирхоссейн Заре /Иран/

АНУ-ын сэтгүүлч ДЭН ФИККЕЛЬ

  • Амирхоссейн Заре /Иран/

Японы сэтгүүлч ИКУО ХИГУЧИ

  • Гено Петриашвили /Гүрж/

АНУ-ын сэтгүүлч ЖОН ЖОНСОН

  • Гено Петриашвили /Гүрж/

АНУ-ын сэтгүүлч ГРЭГ КАУП

  • Таха Акгуль /Турк/

АНУ-ын сэтгүүлч ЙОН КОЗАК

  • Гено Петриашвили /Гүрж/

Сэтгүүлч РИЧАРД МАНН

  • Амирхоссейн Заре /Иран/

АНУ-ын сэтгүүлч ДАВИД МИРИКИТАНИ

  • Гено Петриашвили /Гүрж/

ОХУ-ын сэтгүүлч ПЕТР ПАВЛОВ

  • Амирхоссейн Заре /Иран/

АНУ-ын сэтгүүлч УИЛЛИ СЭЙЛОР

  • Гено Петриашвили /Гүрж/

АНУ-ын сэтгүүлч ЛАРРИ СЛАТЕР

  • Амирхоссейн Заре /Иран/

АНУ-ын сэтгүүлч ИЙРЛ СМИТ

  • Амирхоссейн Заре /Иран/

Монголын сэтгүүлч БЯМБААГИЙН ЦАГААНБААТАР

  • Таха Акгуль /Турк/

Гэрэл зургийн эх сурвалж: MGL Sport

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-16 19:31

barag buged buruu taamaglajee haha

ҮНЭН
ҮНЭН
2022-09-16 20:10

ХАХА МАНАЙ ТАМИРЧИН ЧИНЬ ЖИНХЭНЭ ХАЛК ЮМ БИШ ҮҮ ХАРАХАД Л АЙМААР АМЬТАН БАЙНА Ш ДЭЭ

ҮНЭН
ҮНЭН
2022-09-16 20:12

ИЙМ МУНДАГ МОНГОЛ ТАМИРЧИН БАС БАЙЖЭЭ

Зочин
Зочин
2022-09-16 20:56

Энэ ялчихаад орилж байгаа царай тээр жилийн допинг оюунболдын наадамд туруулээд гуйж байсан царайтай адилхан л харагдаад байна даа, допинг энэ тэр асууд�##�гуй байгаа, ундэсний бехеер явдаг улс ч осолтой ш дээ

ҮНЭН
ҮНЭН
2022-09-16 22:41
Reply to  Зочин

ЧАМ ШИГ Я НХАН ЦАРАЙ ГАРГАХ УУ ААХАХАХА

Зочин
Зочин
2022-09-17 08:04

Жинхэнэ монгол эр ийм л байдагдаа амжилт бүтээл арвин бнадаа

Зочин
Зочин
2022-09-17 11:06

Цагаанбаатар сэтгүүлч Туркийн бөх түрүүлнэ гэж таамагласан юм биш үү.

Зочин
Зочин
2022-09-17 15:59

Лхагвагэрэл энэ жил одтой байгаа. Цэргийн хурц арслан болсон дариудаа Улсын цолтны эгнээнд шилжсэн. Монгол бөхөд ОД гэж бас байдаг юм. АМЖИЛТ хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button