НийгмийнЭнтертайнмент

Ч.Хатанбаатар: Баавгай, муур, нохой, аварга могойн үзүүлбэртэй, дэлхийн шилдэг циркчид Монголд тоглоно

BRAVO_CIRCUS олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал ирэх арадвугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд олон улсын циркчид цуглах нь. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм байна. Бид тоглолтын талаар "Circus Mongolia" XXK-ийн захирал Ч.Хатанбаатараас тодрууллаа.

-Тоглолтын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Манайд циркийн үзвэр үйлчилгээ маш ховор болсон. Хүүхдүүд үзэж харах зүйлсгүй болчихоод байна шүү дээ?

-Монголын үзэгчид, хүүхдүүд циркээр дутагдаж буй нь үнэн. Монголын циркчдийн холбоо, Bravo circus уран бүтээлийн нэгдэл гээд сэтгэл нэгдсэн уран бүтээлчид нийлж хүүхэд багачуудын соёлын хэрэгцээг хангаж, циркийн урлагаа сурталчлах зорилгоор олон улсын циркийн тоглолт хийх гэж зунаас хойш бэлтгэлээ хангаж эхэлсэн.

-Тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?

-Аравдугаар сарын 21-ээс Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтод олон улсад үзэгчдийн дунд байр сууриа олсон нэртэй циркчид тоглоно. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглоно. Мөн амьтан гэж бие даасан том төрөл байдаг. Сургуультай баавгайнууд, муурнууд, хөгжилтэй нохойнуудын тоглолт гэх мэт. Аварга могойн үзүүлбэр бий. Дэлхийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ таниулсан жүжигчид ирсэн учраас манай үзэгчдэд таалагдаж, хүүхэд багачуудыг баясгаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэг үдшийг сайхан өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Цирк бол өнгө өнгийг үзүүлж чаддагаараа онцлог байдаг. Хүүхдэд зориулсан учраас үзвэрийн үргэлжлэх цаг хоёр цагаас хэтрэхгүй.

Билет Захиалга: TICKET.mn Цахим Тасалбар, Монгол бөхийн өргөөний кассаар зарагдана. Тасалбарын үнэ 40000 төгрөг. Лавлах утас: 8877-0003, 8986-2966

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button