
БНХАУ-д төрийн эргэлт гарч, удирдагч Ши Жиньпин гэрийн хорионд орсон гэх мэдээлэл тарснаас хойш Хятадын эрх баригч Коммунист намын дотоод тэмцэл, удирдагч Ши Жиньпиний талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа билээ.
Их гүрний удирдагчийн хувиар тэрбээр амралтын өдрүүдээр ч олон нийтийн арга хэмжээнд байнга оролцдог байсан яг эгзэгтэй энэ үед тэрбээр үнэхээр "алга болчихсон" нь эргэлзээг улам нэмсээр байна.

Сүүлийн гурав хоногт тэрбээр олны өмнө гарсангүй, улс орноо өдөр тутмын удирдлагаар хангасан тухай явцын мэдээ ч нээлттэй эх сурвалжид гарсангүй.
Өчигдөр /2022.09.25/ орой л "Ирэх сарын 16-нд хуралдах БНХАУ-ын Коммунист намын XX их хуралд оролцох 2296 төлөөлөгчдийн жагсаалт бүрэн тодорсон" талаар ганц мэдээлэл гарсан юм.
Мэдэгдэлд, “ХХ хуралтай холбоотойгоор намын дотоодод тэмцэл хурцдаж байгаа“ гэсэн мэдээллийг үгүйсгээд, төлөөлөгчид бүгд Ши Жиньпиний тодорхойлсон “Хятадын онцлогтой социализмыг байгуулах” үзэл санаан дор сонгогдсон” хэмээн дурдсан байна.
НҮБ-ын чуулганд оролцож яваа Гадаад харилцааны сайд Ван И өнгөрсөн бямба гарагт Экваторын Гвинейн Гадаад харилцааны сайд Симеоном Ойоно Эсонотой уулзахдаа БНХАУ-аас дэвшүүлэн тавьсан “Нэг Хятад”, “Нэг улс, хоёр тогтолцоо”, удирдагч Ши Жиньпиний санаачилсан даяарын хөгжил зэрэг бодлогыг тууштай дэмжсээр ирсэн”-ийг сайшаажээ.
Дээрх хоёр мэдээлэлд хэдий Ши Жиньпиний нэр дурдагдсан ч удирдагч одоо болтол олон нийтийн өмнө гараагүй хэвээр, түүний талаар гарсан элдэв таамаглал хүчээ авсаар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өө энэ айхтааар ухамсартай бодолтой хүн. манайхны санаа зовох зүйл биш
2 хон улсаас хараат амьдардгаа мэддэггүй юм уу хамаагүй ч гэх шиг хилээ хаахаар яадаг билээ загасны санах ойтой наасан.
чи санаа зовоод яахав дээ.
Дэлхийн нийтийн анхаарлыг үнэн татаж байна Ши Жиньпин
yugaaan setgej suudag ym boldoo
Ерөнхий сайд нь Удирдагч болно. Засагл�##� нь бага зэрэг зөөлрөнө. Ядаж л баячуудынхаа хөрөнгийг шууд хураахаа болино.
Намын их хур�##� нь дөхсөн бодвол илтгэл дээрээ нам сууж байгаа биз дээ