ДЭЛХИЙ

АНУ иргэдэдээ ОХУ-аас нэн даруй гарахыг сануулсны учир юу вэ

АНУ Москвад суугаа ЭСЯ-аараа дамжуулан ОХУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдэдээ хандаж, тус улсыг нэн даруй орхиж гарахыг уриалсан билээ. Чухам юуны учир ингэж уриалах болов гэдэг асуудал одоо олон улсын анхаарлын төвд байна. Eguur.mn энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

АНХААРУУЛГЫН АГУУЛГА

ОХУ дахь АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны цахим хуудаст тавигдсан анхааруулгад “АНУ-ын иргэдэд ОХУ-д очихгүй байхыг анхааруулж байна. ОХУ-д оршин суудаг, эсвэл арилжаа наймаа, бизнесийн зорилгоор богино хугацаанд зорчиж байгаа хүмүүс, дамжин өнгөрөгсөд нэн даруй орхих ёстой" гэжээ.

САНАЛ АСУУЛГУУД ХАМГИЙН ТОМ ШАЛТГААН

Украинаас хэдэн жилийн өмнө салан тусгаарласан Бүгд найрамдах Донецк, Луганск Ард улс, сүүлд цэргийн тусгай ажиллагаагаар ОХУ-ын хяналтад шилжсэн Запорожье, Херсон мужуудад явагдсан санал асуулгын үр дүн хамгийн том шалгаан гэнэ.

Санал асуулгаар дээрх мужууд ОХУ-ын мэдэлд шилжиж буй бөгөөд энэ нь цэргийн ажиллагаа, дайн тулаан ОХУ-ын нутаг дэвсгэрт болж байгаа утгатай болгоно.

Украины арми хяналтын бүсийн хилийн дагуу цэргээ байршуулж, довтлохоор зэхэж байгаа. Гэтэл довтолсон тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан болно. В.Путин энэ тохиолдолд “Ямар ч хамаагүй аргаар” хариу барина гэдгээ аль хэдийнэ илэрхийлчихсэн, барууны орнууд ч цөмийн зэвсэг хэрэгдэх юм байна гээд ойлгочихсон байгаа.

ОХУ-ын тухайд, хил хаах асуудал одоогоор яригдаагүй гэж буй. Нөгөө талаар АНУ-ын анхааруулгаас “Украины арми Вашингтоны ятгалгаар давшилт эхлүүлж магадгүй гэх хардлага” ч үүсэж байгаа бөгөөд энэ үнэн бол ОХУ-д суугаа гаднын бүх иргэдэд хамаатай болох юм.

САНАЛ АСУУЛГА ЯВАГДСАН МУЖУУД ЮУ БОЛОХ ВЭ

Санал асуулга 27-нд дуусаж, тэр даруйдаа дүн гарсан. Хойд хөршийн хэвлэлд “Нэгтгэх үйл явцыг санал асуулгын хариу гарсны дараа шууд эхлүүлнэ” гэж байсан ч Кремль хоёр хоног алгуурлаж буй нь бас нэг анхаарах асуудал мөн.

Өчигдөр гэхэд л Төрийн Думын гишүүдийн дунд дөрвөн субъектийг нэгтгэх эсэх асуудлаар санал хураалт хэзээ явагдахыг мэдэх хүн нэг ч байгаагүй гэнэ. Ирэх долоо хоногт /Х,03/зарлагдсан ээлжит бус чуулганаар хэлэлцэх байх гэсэн таамаг л байна. Зарим гишүүдийн ярьж байгаагаар, шинээр газар нутаг нэгтгэхийн тулд Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь ч илэрхийлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 11:59

За барууны болон АНУ-нхан байнга иргэддээ ямар нэг сануулга гаргаж байдаг. Оросын хувьд ойлгомжтой. Дайн нь баруун зүгт болж байгаа ч диктатурын бодлогын улмаас дотоод зөрчил хурцдаж дэлбэрч эмх замбараагүй байд�##� үүсэх магадл�##� өндөр. Хэрэггүй хүмүүс ер нь тийш одоогоор зорчих газар биш. Ажил төрөлтэй хүмүүс бол яаая гэх вэ. Үймээн гарв�##� �##�агдах магадл�##� өндөр. Америкууд бидэнд дургүй гээд ярилцлага өгөөд зогсдог видео юүтүүб дээр бий. Хэрэв та нарын хэлснээр цөмийн дайн гэж буй бол �##�с дорнодод байгаа хүн айх шаардлагагүй. Гол нь оронд даяар эмх замбараагүй байд�##� үүсэх магадл�##� өндөр, тийм үед хууль үйлчилдэггүй, �##�лага хүчирхийлэл, цааз ш�##�тгаантай ш�##�тгаангүй болдог гэж мэдэх үү ?

Зочин
Зочин
2022-09-29 12:47

АМЕРИК ЛАЛАРУУДЫГ ХЭН ОРОСОД ДУУДСАН ЮМ ГӨЛӨГНҮҮДЭЭ ГАРААД �######�ААЧ ОРОСЫГ БАРУУНЫХАН ХОРИГ ТАВИАД Ч МАЙ ШҮҮ. ҮНЭХЭЭР ЧАДАХГҮЙ БАРАХГҮЙ ГЭДГИЙГ ИХ ОРОС НОТЛОХ ШИВ.МЭДДЭГ ЮМАА НИЙТЭЛЖ БАЙ ХУВЬСГАЛ ЯЛМНААС ХОЙШ ОРОСУУД МОНГОЛЫГ ТЭМБҮҮ БӨӨС ХИР БУРТАГНААС НЬ САЛГАЖ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХӨГЖИЛТЭЙ ОЙРТУУЛСАН ЮМ МОНГОЛ ОХИД ХӨВГҮҮДИЙГ ЭХ ОРОНДОО СУРГАЖ ТЭД МОНГОЛЫХОО ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЮМ.УРАЛ СИБИРЭЭС ЭЭЖДЭЭ ААВДАА АМРАГ ХАНЬ АЛАГХАН ҮРСЭЭ ҮНСЭЭД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ЯПОНЫ ХУЛГАЙЧ НАРТАЙ БАЙЛДАЖ МОНГОЛ ОРНЫ ЗҮҮН ХЯЗГААР ХАЛХЫН ГОЛ ХАМАР ДАВААНД МӨНХ НОЙРСОЖ АЛТАН ШАРИЛААРАА МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ЭЭЛЖГҮЙ МАНАЖ ҮЛДСЭН ЮМ. ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ТОРОЛУУД УЛИН ХУЦАХАА БОЛИВОЛ ТААРНА ХҮНД ҮЕД ТУСЛАМЖИЙН ГАРАА ОРОСООС ӨӨР ХЭН СУНГАСАН ЮМ БЭ? АДАГЛААД ГАЗАР ТАРИАЛАНГАА ЯАЖ ХӨГЖСӨНӨӨ САНААЧ ДУРСААЧ ЛАЛАРУУДАА МАЛЫН ГОЦ ХАЛДЬАРТ БООМ ӨВЧНИЙГ ХААНАХЫН ВАКЦИНААР ДАРАН СӨНӨӨЖ БАЙГАА БИЛЭЭ. ОРОСОД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ ТЭНДЭЭС ХАЛТАР МУЛТАР ХЭЛ СУРСАН МЧ ЮМ УУ? ҮГҮЙ ЮМ УУ? ЭЛБЭДОРЖ ТАРВАГАТАН ХАМГИЙН САЙН СОНГОДОГ ЖИШЭЭ ЮМ БАГА ХУЦАЛДААРАЙ БАРУУНЫХАН БОЛ УКРИАНД ХАЙРТАЙДАА МӨНГӨ ӨГӨӨД ДЭМЖЭЭД ТЭР АЛИАЛАГЧИЙГ ХӨӨРГӨӨД БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? ҮГҮЙ ЭЭ ЭНЭ БОЛ АУГАА ОРОСООС АЙЖ ӨМДӨНДӨӨ НОЙТОГНООД БАЙГАА ХЭРЭГ ЮМ ШҮҮ. СЭР СЭР ЗӨВӨӨР СЭТГЭЖ БОДООЧ ҮХЭРНҮҮДЭЭ

ҮНЭН
ҮНЭН
2022-09-29 13:59
Reply to  Зочин

ХАХА ЭМ ЭЭ УУ ӨВЧИН ЧИНЬ ХҮНДЭРСЭН БАЙНА ОРОС АХ НАРТАА ТОЛГОЙГОО СҮХДҮҮЛЭЭРЭЙ

Зочин
Зочин
2022-09-29 12:52

зөнөг өвгөн нь солиорчл байгаа биз

Зочин
Зочин
2022-09-29 13:25
Reply to  Зочин

Байдан зөнөг үү

Зочинhg hgсм
Зочинhg hgсм
2022-09-29 13:47

оростой нэгэх хүсэлтэй хүн нь оросруугаа яв, газар нутаг нь Украйных тул орос түүнийг өөрийн дураар та�####�ж авах ёсгүй гэнэ байхаа

ҮНЭН
ҮНЭН
2022-09-29 13:58

ЦӨМИЙН ДАЙН ХАЯАНД ИРЧИХЭЭД БАЙНА ДАА

ҮНЭН
ҮНЭН
2022-09-29 14:00

МОСКВА ЛЕНИНГРАД ХОЁРЫГ ЦӨМД ДАЙН ГАЗАР ДЭЭРЭЭ ДУУСНА

Зоч
Зоч
2022-09-29 14:38

Цөмийн дайн хийх сачий оросод бий юу?Гэхдээ орос явах гэж байгаа хүн байгаа бол жаахан бодоорой,үүрд тэндээ үлдэх маш өндөр магадл�##�тай

Зочин
Зочин
2022-09-29 15:47

Оросуудад газар мундсан биш дээ. Өөрсдийнхөө иргэдийгээ нутагтаа суурьшуулахад юу нь болдоггүй юм бол ? Дайн гэж баахан мөнгө зарж, үрж байхаар тэдэндээ байр, сууц барих эсвэл улсаас нь зохицуулаад өгчихөд дайны зардлаас хамаагүй бага тусна… Путиныг долоогч нар нь л Украйныг 7-14 хоногийн дотор “ханд”-ыг нь хага дарна гэж зөвлөөд мань нөхрийг ийм “хөг”-ийн байд�##�д оруулчихлаа. Мань мэтийн улсууд нь хөлд чирэгдэж дууслаа даа…

Зочин
Зочин
2022-09-29 16:59

АНУ иргэдээ ОХУ-аас нэн даруй гарахыг шаардана гэдэг бол том юмны дохио гэдэг нь ойлгомжтой. Орос сан�##� хураасан 4 мужийг өөртөө нэгтгэх шийдвэр гаргана. Украин нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө ширүүн дайныг хийнэ. Ингээд дэлхийн 3-р дайн оросын нутаг болно. Харин цөмийн болох эсэх нь Путины бодлогоос шууд ш�##�тга�##�ах болчихжээ.Хэрэв оросууд эхэлж цөмийн зэвсэг украинд хэрэглэвэл АНУ болон барууны цөмийн зэвсэгтэй орнууд оросын том хотууд болон цэргийн объектуудыг устгана гэдэг нь ойлгомжтой. Ийм дайны уршиг евро- азийн орнуудад маш их хохирол учруулна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button