ДЭЛХИЙ

Финланд улс өнөөдрөөс ОХУ-ын жуулчдыг оруулахгүй

Финланд улс Шенгений визтэй ОХУ-ын жуулчдыг өнөөдрөөс хилээрээ оруулахгүй болжээ. Засгийн газар ингэж шийдсэнийг Гадаад харилцааны сайд Пекка Хаависто өчигдөр олон нийтэд танилцуулсан байна.

Түүний хэлснээр, Засгийн газраас ОХУ-ын жуулчдыг хилээрээ нэвтрүүлж байгаа нь Финланд улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж байгаа гэж үзжээ. Үүнээс гадна, В.Путин хэсэгчилсэн цэрэг дайчилгаа зарласны дараа тус улс руу орж ирэх оросуудын тоо хэд, дахин нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн гэнэ.

Хельсинки Шенгений визтэй ОХУ-ын иргэдийг хилээрээ оруулахгүй төдийгүй дамжин өнгөрөх боломжийг нь ч хаасан байна. Гагцхүү оюутнууд, эрүүл мэндийн чиглэл, эцэг эх, ойрын хамаатан садантайгаа уулзах зорилготой, үүнийгээ холбогдох шаардлагын дагуу баталгаажуулсан иргэд л тус улс руу орж чадах гэнэ.

Финландын энэ алхмыг Кремль буруутгаж хүлээж авч буй бөгөөд ямар хариу арга хэмжээ авахаа ойрын үед зарлахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button