ЭДИЙН ЗАСАГ

Төсөв 2023: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж цалин, тэтгэвэрийг өсгөж, орлого нэмэгдүүлнэ

-НДС 553.9 тэрбумын алдагдалтай ажиллаж, 545.2 тэрбумыг нь төсвөөс нөхнө-

Сангийн яамнаас 2023 оны Төсвийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барьсан билээ. Төсвийн задаргааг өнөөдөр нээлттэй эх сурвалжид байршуулжээ.

Төслөөс нийгмийн даатгалын сантай холбоотой мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.

2023 оны НДС-гийн нийт орлого 3 их наяд 194.1 тэрбум төгрөг, зарлага 3 их наяд 748 тэрбум байхаар тооцжээ.

Нийт алдагдал нь 553.9 тэрбум төгрөг, үүний 545.2 тэрбумыг нь улсын төсвөөс татаас хэлбэрээр авч нөхөх юм байна.

НДС-гийн нийт орлогыг өнгөрсөн жилийнхээс 814.1 тэрбум төгрөгөөр өснө гэж тооцсон. Нийгмийн даатгал төлөгчдийн бааз суурь нэмэгдэнэ, хөлсний хөлсний доод хэмжээ, дундаж цалин хөлс нэмэгдэнэ, боломжит бусад эх үүсвэрээс олох орлого өснө гэдэг төсөөлөлд үндэслэн дээрх хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.

Задалбал, бааз суурь буюу хамрагдалт нэмэгдлээс 161.3, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 болж нэмэгдэж байгаатай холбоотой өсөлт 652.8 тэрбум байхаар тооцжээ.

Түүнчлэн тэтгэвэр тэтгэмжид зарцуулах хөрөнгийг 236.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ГОКИЙН АЖИЛТАН
ГОКИЙН АЖИЛТАН

ХЭН ИХ АЖИЛАЖ ХЭН ИХ ТАТВАР ТӨЛСНӨӨРӨӨ Л ТЭТГВЭР ТОГТООЛОГДОГ ДЭЛХИЙН ЖИШИГ БН!!! БҮГДИЙГ НЬ ИЖИЛХЭН ӨНДӨР БОЛГОХ СОЦ ҮЕИЙН СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЦГААЯ!!!

Зочин
Зочин

5 жилээр тэтгэвэр тогтоолгосон нь хожиж 7 жилээр орсон нь хохирч байна.

ЗОЧИН
ЗОЧИН

НӨХӨР ГЭГЧ ЧИ БҮҮ ДОНГОС

ЗОЧИН
ЗОЧИН

ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ ХУРДАН НЭМ. ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЭЖҮҮДИЙН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ГЭЖ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ 50000 ийг НЭМЭЭЧЭЭ ҮНЭН ӨРӨВДӨЛТЭЙ ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ЭХИЙНХЭЭ ЗҮТГЭЛИЙГ БҮТЭН САРЫН ТУРШ 50-хан
Мянгаар үнэлэх нь ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТЭЙ ЮМ .

нөхөр
нөхөр

Нэмэгдэж явсан тэтгэврийг тэгшитгэсэн нь сэтгэлд нийцусэнгүй. Ихэнх нь 75,0-150,0₮-өөр нэмэгдсэн. Гэтэл хэсэг хүмүүсийн хувьд 30,0-50,0 ₮-өөр нэмэгдсэн нь сэтгэл дундуур үлдсэн. Дараа нь дахин эргэж үзэхээр юм яриад бсан нь худлаа болж таарсан уу? Албан тушаалтайгаа үлдэхийн тулд, нэр нүүр олохын тулд хуурах, худлаа хэлэхээ л больчих. Нарийн яривал ажилласан жил нь биднээс цөөн хирнээ өндөр тогтоолгосон нь сонин бна. ЗО гаруй жил ажилласан нь бага, 20 жил ажилласан нь өндөр гарсныг хараад гайхсан.

Зочин
Зочин

Инжёнёр үйлчлэгч хоёр нэг ижил 500 авч байгаа нь инээдтэй л юм билээ бид эрт гарснаараа хохирогч болж байна

Зочин
Зочин

1995 оноос өмнө тэтгэвэрт хүмүүс одоо цөөхөн үлдлээ одооүлдэж байгаа ахмад хүмүүсиинхээ тэтгэвэрииг нэмж өгөхииг төр засгаасаа гуйж байна. Сүүлиин үед эмниихээ үнииг диилэхгүй боллоо.60 аас 90 ээд он хүртэл улсынхаа төлөө , амьдралынхаа төлөө биеээ хайрлалгүй зүтгэсэн нь эцэстээ насан өндөр болход их ядрах юмдаа

Зочин
Зочин

Тэтгэвэрт гарахдаа нэг мөсөн мөнгөө авбал амар л байна дөө.Олон жил сайхан ажилласан үр шимээ мөнгөтэй байгаа дээрээ үзмээр л.тэтгэвэрт гарахад нь бөөндөө өгөх яриа нэг яригдсан санагдах юм даа

Холбоотой мэдээ

Back to top button