Хиймэл эмэгтэй ааш их, хэрэглээ өндөртэй эхнэрүүдийг орлох цаг айсуй

Бодибилдингээр хичээллэдэг Юрий Толочко гэгч казах эр Марго хэмээх хиймэл эмэгтэйтэй хуримласан тухай мэдээлэл ВВС агентлагаар цацагдаж, олон нийтийн гайхширлыг төрүүлж байлаа. Одоо харахад, түүний гэрлэлт хачирхалтай, гажиг мэт боловч хиймэл эмэгтэйн давуу талуудыг сурталчилсан сурталчилгаа шахуу болчихжээ.
Хиймэл хүүхэн буюу секс хүүхэлдэй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнуудын хань болж байсан бол сүүлдээ эрүүл саруул ганц бие эрчүүд ч ач холбогдол өгч эхэлснийг Юрий Толочкогийн хачирхалтай үйлдэл дэлхий нийтэд дахин нэг сануулсан юм. Зарчмын үүднээс авч үзвэл, янз бүрийн амьтан, тэр бүү хэл Эйфелийн цамхагтай гэрлэсэн гаж этгээдүүдийн хажууд хавьгүй эрүүл, тооцоотой шийдвэр гэж тооцогдоно.
Eguur.mn амралтын өдөр энэ сэдвийг хөндсөн хөнгөн нийтлэл бэлтгэн хүргэж байна.
ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦ НӨЛӨӨЛЖ БАЙНА
Хүн хүүхэлдэй, баримал, манекен зэрэг амьгүй зүйлд бэлгийн дур хүслээр татагдахыг агальматофилия гэдэг. Өмнө нь энэ шинж хүнд төрөлхөөс заяасан, тухайн хүний онцлог байдлаар илэрч, нууц байсан бол орчин үед илүү нээлттэй болох тийшээ явж байна.
Хонконгийн иргэн 36 настай Си Тианронг гэгч эр секс хүүхэлдэйдээ гэрлэх санал тавьсныхаа дараа “Жинхэнэ эмэгтэйтэй амьдрахаас хавьгүй хялбар” гэж мэдэгдээд олон нийтийн шүүмжлэлийн бай болж байлаа. Юрий Толочко ч хиймэл эмэгтэйтэй гэрлээд доог тохуу болсон. Гэхдээ түүнээс хойш байдал өөрчлөгдөж байна. Эрчүүд гэрлэх нь юу юм гэхэд секс хүүхэлдэйтэй болох талаар өмнөхөөс илүү боддог болжээ.

Секс хүүхэлдэй хийх технологи сайжирч, жинхэнэ эмэгтэй хүнтэй дөхөх тусам давуу талууд нь илүү тодорч харагдах болж. Мөн эдийн засгийн хязгаарлагдмал нөөц бололцоо ч үүнд жин дарж байгаа нь агальмотофилүүдийн ярианаас харагддаг. Тэд “Таргалахгүй, байнга гайхалтай бие галбираа хадгалдаг, аашилж загнахгүй, хаана ч хэзээ ч үргэлж бэлэн байдаг” гэх мэт давуу талууд дээр “Мөнгөний зарлага бага” гэсэн шалтгааныг заавал хэлж буй.

Мөн хүсвэл айдол буюу шүтдэг од жүжигчин дуучин, тэр бүү хэл гэрлэх аз дутсан хайртай бүсгүйтэйгээ төстэй байлгах боломж бий гэнэ. "Dongbu robot" компани 2012 онд "Girls generation", "Super Junior" хамтлагийн гишүүдтэй адилхан робот хийнэ гэж зарлаж байв.
G ЦЭГ, АЙХ МЭДРЭМЖТЭЙ, ДУР ТАВЬДАГ “ХОНГОР НАЙЗ”
Секс хүүхэлдэй тахир дутуу, хөгшчүүдийн хэрэглээ байснаа залуусын сонирхлыг татаж, заримтай нь бүр гэрлэж чадсаны гол нууц нь юу юм бэ гэдэг асуултад хариулт хайвал шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил жин дарах нь гарцаагүй.
Ихэвчлэн “Хэзээ ч, хаана ч, үргэлж “За” гэх мэт уриатай байдаг компаниуд хөгжихийн хэрээр гэрийн робот эзэгтэй бүтээх ажил өдрөөс өдөрт төгөлдөржиж, амьдчилагдаж байна.
Робот хүүхэлдэй үйлдвэрлэдэг “Abyss Creations” компани хүн-роботын харилцааг ойртуулахаар ихэд хичээж ажиллаж байгаа юм. Тэдний 2015 онд бүтээсэн“RealDoll” саяхнаас дур тавьдаг болсон бөгөөд үүнийгээ яг л амьд хүн шиг илэрхийлдэг болжээ.
Гэхдээ ийм байдалд хүргэх тийм ч амаргүй. Эзэн хүн робот амрагийнхаа яг л амьд хүн шиг хийгдсэн биеийг энхрийлж, хүчин чармайлт гаргаж байж ийм амжилтад хүрэх аж.
Эмэгтэй хүнд байдаг сэрлийн цэгүүдэд нь мэдрэгч байрлуулснаар ийм ид шидтэй болжээ. Зохион бүтээгчид эздийг аль болох удаан хөгжөөхийн тулд маш их анхаарч, дорд эрхтнийг л гэхэд хэдэн арван янзын хэлбэр хэмжээтэй хийж байгаа гэнэ. Компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер нь Мэтт МакМуллен гэдэг хүн байдаг бөгөөд орчин үеийн ололт амжилт бүрийг шинэ бүтээлдээ шингээхийг эрмэлздэг.
“Abyss Creations”-ын “Жинхэнэ хүүхэлдэй”-нүүдийн хиймэл оюун ухаан одоо ч хөгжин сайжирсаар байгаа.
“Манай “бүсгүйчүүд” жинхэнээс ч илүү. Бие нь маш гуа сайхны дээр бүх зүйл нь амьд хүнийхтэй ижил. Айх мэдрэмжтэй. Муухай, ширүүн харьцвал тэр айна. Зүрх нь түргэн цохилно. Тэр ч бүү хэл G цэг ч байгаа” хэмээн компанийн маркетингийн менежер өгүүлж байна.
Эдний гайхалтай бүтээлүүд нэг бүр нь дунджаар 10 мянган ам.доллараар (£7,775, AU$13,650) зарагддаг бөгөөд хэрэглэгчийн хувьд энэ нь нэг удаагийн зарлага юм.
Эцэст нь хэлэхэд, хиймэл эр хүн бүтээх ажил ч зэрэгцээд маш хурдтай хөгжиж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Among us
Ирээдүй айсуй
Гаж донтонгууд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хийх үйлдэл.Эрүүл ухаантай хүмүүсийн хийх үйлдэл яавч биш.Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрч даган дууриав�##� хүн төрөлхтнийг сүйрэл мөхөл рүү нь аваачих бузар үйлдэл.Ирээдүйг нь бодохоос ч аймаар.Хүн хүнээ хайрлах сэтгэл үгүй болж хүйтэн хөндий eртөнц ноёлох буйзаа.
ирээдүй гэнэ үү ? өнөөдөр бид нэг нэгнийгээ тэгж их хайрлаад байгаа юм уу? явган хүний гарцны ногоон гэрэл асчихаад байхад явган зорчигчийн гут�##�ын хоншоорыг нь бараг дайраад урдууд гарч байгаа машин унасан орк-м�##�ууд улаанбаатараар дүүрэн л байнашд.
Хүн амыг 5 тэрбумаас хэтрүүлж болохгүй
ааш муутай.банз�##� .хөрөнгө харсан шун�##�тай.сүүлэрдэг �##########�.ажил муутай з�##�хуу.архи тамхи хэрэглэдэг б�##�ай хүүхнүүдээс ухаантай хүүхэлдэйн дээр байхаа.