НИЙГЭМ

Монголд ирсэн орос эрчүүдийн ярилцлага уншигчдыг гайхшруулжээ

Цэрэг татлагатай холбоотойгоор Монголд түр хугацаагаар орж ирсэн ОХУ-ын иргэдийн асуудалд хойд хөршийн хэвлэлүүд зүй ёсоор анхаарлаа хандуулж байна. Kommersant.ru сонины сурвалжлагч Монгол Улсад очсон зарим иргэдтэйгээ уншиж ярилцсанаа өчигдөр /2022.10.03/ олон нийтэд цацжээ.

“Монголд амьдралын өртөг ямар байдаг вэ” гэсэн давхар гарчигтай нийтлэгдсэн уг материал уншигчдын анхаарлыг зүй ёсоор татсан аж.

Яриа авсан иргэд ялангуяа байрны түрээсийн тал дээр маш зөрүүтэй мэдээлэл өгсөн нь уншигчдыг гайхшруулсан байна. Тухайлбал, Иркутск хотод сэтгүүлчээр ажиллаж байсан Руслан Руденок Монголд ирээд долоо хонож байгаа бөгөөд Улаанбаатарын байрны түрээсийн үнийг гайхжээ.

Тэрбээр "Байрны түрээсийн үнэ Иркутскээс хамаагүй өндөр буюу сард 70 000-80 000 /3.5 саяас 4 сая төгрөг/ рубль юм билээ. Найзуудаараа дамжуулан боломжийн үнээр байр олж, хэд хэд, хэдэн хүн суурьшсан. Түрээсийн зардлыг хуваах юм бол энэ нь Ирутсктэй дөхөж очих юм” хэмээн ярьсан байна.

“Коммерсант ФМ”-ийн олж уулзсан өөр эх сурвалжууд харин өдөр тутмын зардал Оростой харьцуулахад хамаагүй бага гэсэн мэдээлэл өгчээ. Жишээлбэл, Москвагаас ирсэн Игорь орон нутгийн ресторанд өдрийн хоол 300 рубль /18 000 төгрөг/, хот дотор такси 100 рубль /6000/ болно гэж ярьсан байна. Энэ эр мөн л өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн ч Русланаас ялгаатай нь, хөдөлмөрийн зах зээлийг судалж амжжээ.

"Орон нутгийн зараар ажлын байр судалж үзсэн. Зочид буудалд зохион байгуулагч хийхэд сард 20 000 /1 200 000 орчим/ рублийн цалинтай байна. Программ хөгжүүлэгчид бол 30 000 /1 800 000 орчим/.

Голдуу монгол хэлээр үйлчилгээ үзүүлдэг учраас нутгийн иргэдтэй өрсөлдөхөд хэцүү. Монголд гадаад хүн олон байдаггүй. Ажлын байраа баталгаатай байлгахын тулд монгол хэл сурах шаардлагатай” гэж ярьжээ.

Москва, Иркутск амьдралын түвшний зөрүүтэй ч Монголд юмны үнэ ханш хэтэрхий харьцангуй байдгийг дээрх дүгнэлтүүд харуулж байна.

МОНГОЛД АМЬДРАХ ЭРХ АВАХАД АМАРХАН

ГИХХЭГ-ын дарга Н.Ууганбаяр хэвлэлд “Монгол Улс орж ирсэн ОХУ-ын иргэдэд хуульд заасан 56 үндэслэл, шаардлагыг харгалзан оршин суух зөвшөөрөл олгоно” гэж ярьсныг хэвлэлүүд “Хүсэлт гаргасан бүх хүнд зөвшөөрөл өгнө” хэмээн мэдээлсэн талаар бид өнгөрсөн мэдээлж байсан.

Энэ ойлголт “Коммерсантъ"-ын мэдээлэлд ч багтжээ. Тухайлбал, “ОХУ-ын иргэн Монгол Улстай хилээр гарахын тулд паспорт авахад л хангалттай бөгөөд нэг сар визгүй байж болно. Дараа нь цагаач визээ дахин 30 хоногоор сунгах эсвэл оршин суух зөвшөөрөл авч болдог. Монголын эрх баригчид түүнийг бүх хүнд өгөхөө амласан” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 09:39

Түрээсээ орсуудад өндөрсгөж дэ...

Зочин
Зочин
2022-10-04 09:39

Жүжиг...

Зочин
Зочин
2022-10-04 09:40

Сүржигнэх зүйл биш, бас л манай иргэдийн арчаагүй байд�##� ажиглагджээ. Гадаад хүн хараад амны дураар үнэ нэмж

зочин
зочин
2022-10-04 09:56

Гайхах зүйл огт �##�га, эхний хүн суд�##�гаагүй байж, өндөр түрээстэй байртай таарсан. Хоёр дахь нь харин сайн суд�##�сан байна.
Энэ мэдээг мэдээ гэж хэлэхэд хэцүү л юм бн....

Зочин
Зочин
2022-10-04 10:32

Улаанбаатар хязгаар нутгийн эрхүү биш гэдгийг цагаач нар ойогох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-04 11:21

БИТГИЙ ХУЦАЛД ҮХЭРНҮҮДЭЭ ОРОСУУД ГАЛТ ТЭРЭГНЭЭС БУУГААД Л ЕСТЬ У ВАС ДЕВОЧКА ЭНЭ АСУУЛТ ЖИЖҮҮРИЙХ БОЛСОН. ОРОСУУД НИЙСЛЭЛД ИХ ОЛШИРВОЛ ОДОО БАЙГАА ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ХҮЧИНДЭГЧ НАРАА БАРАХГҮЙ БАЙГАА МОНГОЛЫН ЦАГДААГУУД ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ АЛДАНА ХӨ.ОХИД ХҮҮХНҮҮДЭЭ ТА НАРУУД БАВУУЛАХ НЬ ТА НАРЫН ЭРХ БӨГӨӨД ЭЭДЭЭ ГАЛ ХАМГААЛАГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНӨӨС БОЛООД ДООДОХ ОРЧНОО ҮМХИЙРҮҮЛЖ НОГЗРУУЛАХ НЬ БУРУУ ШҮҮ.САЛТАА ЧИНЬ ЧИЙГТЭЭД НОЛЬД ОРООД ӨМДӨӨ ШУВТЛААД СУУХАД НИЛ ХИЙСЭН ЭХҮҮН ҮНЭР ГАРВАЛ ТА ТОРГОН ӨМД ӨМСӨЖ ЭЭ ГЭСЭН ҮГ ШҮҮ

Буруу
Буруу
2022-10-04 13:29

Удаанаар оршин суух зөвшөөрөл авахын тулд заав�##� Монголоос гарч байж авдаг. Монгол тэнэг сэтгүүлчид нь ойлголгүй тийм гарчиг өгсөн.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-04 22:15

ХАРХНУУД ИРЭХГҮЙ БОЛ ИРҮҮЛЭХГҮЙ БОЛ САЙН !!!

Холбоотой мэдээ

Back to top button