ДЭЛХИЙ

ОХУ Баруун цэргийн тойргийн командлагчийг сольж, сахилга батыг чангатгахыг үүрэгджээ

ОХУ Украин дахь ажиллагааг гардан хариуцаж буй Баруун цэргийн тойргийнхоо удирдах бие бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, даргыг нь сольжээ.

Тодруулбал, хурандаа генерал Роман Журавлёвыг явуулж, дэслэгч генерал Роман Бердниковыг томилсон байна. Энэ хүн өмнө нь Баруун цэргийн тойргийнхоо 29 дүгээр дивизийг захирч байжээ.

Оросын хэвлэлүүдэд энэ удаагийн халаа сэлгээг армийн бие бүрэлдэхүүн сүүлийн үед тааруухан тулалдаж, Украины сөрөг давшилтыг зогсоож чадахгүй ялагдал хүлээж байгаатай холбон тайлбарласан байна. Ялангуяа Лиманы чиглэлд тактикийн том алдаа гаргасан нь удирдлагыг солих шалтгаан болсон гэж буй юм.

Түүнээс гадна, Ерөнхийлөгчөөс шинэ даргад хандан Баруун тойргийн хэмжээнд сахилга батыг дээд хэмжээнд хангаж, тулалдах боломж бололцоог бүрдүүлэх, сөрөг давшилтыг зогсоож улмаар урагш давших хатуу үүрэг өгсөн аж.

Дашрамд дурдахад, Роман Бердников 1991 онд Киевийн Цэргийн сургуулийг төгссөн юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-10-05 00:55

ХЭХЭ ДАРГАД БАЙГАА ЮМ БИШ УГААСАА ОРОС ХҮНДЭЭ, ОРОСЫН НИЙГЭМД БАЙГАА ЮМ Ш ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button