Энтертайнмент

Халуун дулаан уур амьсгал бэлэглэж, гайхамшиг мэдрүүлэх “БРАВО ЦИРК“

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцоно. Тодруулбал, ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол сургуультай баавгай, аварга могой, нохой муур зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Цирк гэдэг бол гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг. Учир нь хүн бүр хүүхэд багачуудаа баярлуулахаар гэр бүлээрээ тоглолтыг зорьж, баярлах гайхах зэрэгцэх хүүхдүүдийнхээ баяр хөөрийг хараад дагаад баясчихдаг тийм л гайхалтай урлаг.

Тиймээс тоглолтыг зохион байгуулагч багийнхан Монголын гэр бүл үзэгчид, хүүхдүүддээ циркийн урлагаас авдаг гайхамшигт мэдрэмжийг тасалдуулахгүй үүднээс олон улсын циркийн тоглолт зохион байгуулах бэлтгэл ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн байдаг.

Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн дэлхийн маш том том номерууд оролцож байгаа учир Дэлхийн циркийн стандартад нийцсэн, өмнө нь Монголд засагдаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол Бөхийн Өргөөнд иж бүрнээр нь жүжигчид болон, үзэгчидийн аюулгүй ажиллагааг 100 хувь хангаж засаж тохижуулаад байгаа аж.

Гэрлийн гайхамшиг, амьд хөгжмийн оркестр хамтлаг зэрэг циркт байх ёстой бүхэн тэнд байх болно. Циркээс авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд, аз жаргал зэрэг бүгдийг таны гэр бүл хүүхдүүдэд мэдрүүлэх гэж Монголын циркийн урлагийн жүжигчид маш их хичээж ажиллаж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button