ДЭЛХИЙ

Цөмийн дайн хүн төрөлхтнийг дайрах уу, тойрох уу

ОХУ хэсэгчилсэн нэртэй бүрэн хэмжээний цэрэг дайчилгаа зарлаж, одоохондоо Украинаар хязгаарлагдаж буй цэрэг дайны ажиллагаа хүрээгээ тэлэхээр “дуншиж” буй энэ үед нөлөө бүхий эрх мэдэлтнүүд цөмийн дайны талаар нэг бус удаа дуугарсан байна.

Тэд бүгд мэдэгдэлдээ цөмийн дайныг эсэргүүцсэн байдал гаргаж буй ч энэ асуудлыг хөндөж байна гэдэг нь л өөрөө асуудал юм.

Энэ асуудлыг хэн, хэн, ямар байдлаар хөндсөнийг eguur.mn уншигчдадаа хүргэж байна.

ЦӨМИЙН ДАЙНЫ ЭРСДЛИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ

Йенс Столтенберг /УАЦЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга/

Умард Атлантын цэргийн эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг саяхан “Бид Ерөнхийлөгч (ОХУ-ын) Владимир Путинд “Цөмийн зэвсгийн аливаа хэрэглээ нь Орост үр дагавар авчрах бөгөөд мэдээж хэрэг Украин дахь мөргөлдөөний мөн чанарыг өөрчилнө гэдгийг хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Энэ үедээ "Цөмийн дайн хэзээ ч гарч болохгүй" гэж дахин, дахин тодотгосон юм.

Тэрбээр цөмийн зэвсэг ашиглах тухай таамаглалыг аюултай бөгөөд бодлогогүй гэж нэрлэжээ.   

В.Путин /ОХУ-ын Ерөнхийлөгч/

В.Путин өнгөрсөн сарын 21-ний өдөр ард түмэндээ хандаж цэрэг татлага зохион байгуулахаа дуулгасны дараа “Барууны орнууд цөмийн сүрдүүлэг хийж байгаа” талаар дурдаж, “Салхи өөрсөд рүү чинь эргэнэ шүү” гэж сануулсан. Барууны орнуудын зарим удирдагчид энэ үгийг нь  “Шууд заналхийлэл” гэж үзэж буйгаа илэрхийлж, АНУ-ын ТТГ Оросын цөмийн зэвсэгийн чиглэлд тагнуулын ажиллагаа идэвхжүүлэхээ зарласан. УАЦЭ-ийн ЕНБД Йенс Столтенберг ОХУ-ын цөмийн зэвсэглэлийн бэлэн байдлын зэрэг, байршилд ямар нэгэн өөрчлөлт гараагүй ч тагнуулын ажиллгаагаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурь илэрхийлж байв.

С.Лавров /ОХУ-ын Гадаад харилцааны сайд/

ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров Нью Йоркт болсон НҮБ-ын 77 дугаар  хуралдаанд оролцохдоо улс нь одоогоор цөмийн зэвсэг хэрэглэх төлөвлөгөө байхгүй, нөхцөл байдал огнцом өөрчлөгдсөн, зайлшгүй тохиолдолд л асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн. Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мөн цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг үгүйсгэсэн юм.

Ллойд Остин /АНУ-ын БХЯ-ны сайд/

Пентагоны тэргүүн “ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэх магадлал яг одоогийн байдлаар байхгүй, ийм аюул олж харахгүй байна” гээд Вашингтоны зүгээс ОХУ-тай өндөр түвшинд өрнүүлсэн хэлэлцээр бүртээ цөмийн зэвсгийн асуудлыг хөндөж, санаа зовниж байгаагаа илэрхийлсээр ирсэн гэж тодотгосон байдаг.

Хэрвээ байдал эсрэгээр эргэж, ОХУ цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдол авах хариу арга хэмжээнийхээ төлөвлөгөөг хэдийнэ боловсруулсан гэдгээ тэрбээр олон нийтэд зарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-10-05 00:54

ОРОСЫГ ЦӨМДӨХГҮЙ БОЛ ТЭД ЗОГСОХГҮЙ УЧИР НЬ ТЭД АСАР ИХ ИЧИЖ БАЙГАА

Зочин
Зочин
2022-10-05 12:07

Оросыг цөмдөхөд чи бид амьд үлдэнэ тээ, 2 хүнээс дэлхийн хүн үүсэх үү, тэгээд зэрэмдэг болчихсон 2 оос,даанч эмээ нь 70 гарчихсан, чи л ганцаараа үлдэх юм байна даа,

Холбоотой мэдээ

Back to top button