Нийгмийн
Тайландад хүүхдийн цэцэрлэгт халдаж 30 гаруй хүн хөнөөсөн жигшүүрт хэрэг гарлаа

Зэвсэглэсэн этгээд хүүхдийн цэрлэг рүү халдаж 32 хүний амь нас хөнөөсөн жигшүүрт хэрэг Тайландын Нонг Буа Лумпху мужид гарчээ.
Гэмт этгээд халдлага үйлдсэнийхээ дараа гэртээ харьж, гэр бүлийнхнийгээ мөн хөнөөгөөд амиа хорлосон гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байна.
Алуурчны хувийн мэдээлэл одоогоор тодорхойгүй, “Өмнө нь цагдаагийн алба хаагч байсан” гэдгээс өөр тодорхойлолт үгүй байгаа юм.
Мөн албан ёсны эх сурвлж мэдээлэл өгөөгүй тул хэргийн талаар баттай мэдээлэл хаана ч гараагүй байгаа бөгөөд хохирогчдын тоог ч зөрүүтэй мэдээлж байна. Нэг эх сурвалжид “32 хүн амиа алдсан, 22 нь хүүхэд” гэсэн бол өөр эх сурвалжид 34 хүн амиа алдсан гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүр цэцэрлэгт шүү
Угаасаа хаа газрын цагдаа нар гэж хар багаасаа бу�####�ас өш хонзон авах гэж цагдаа болсон хүний адгууд байдаг юмдөө
Цаазаар авах болтугай