
“Монгол Улсын ААН-үүдийн бэлтгэж БНХАУ-руу гаргасан мах тус улсын стандарт шаардлагыг хангалгүй гологдож, буцаагдсан. Нийтдээ 9800 орчим тонн мах өнгөрсөн пүрэв гарагт /IX.29/ хилээр буцаад орж ирсэн” гэсэн мэдээлэл тав хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр тарсан билээ.
Бид энэ асуудлыг Гаалийн ерөнхий газраас тодруулахад “9800 тонн мах хилээр гараад буцаж орж ирсэн асуудал байхгүй. БНХАУ, Монгол Улсын ААН-үүдийн хооронд хийсэн гэрээний дагуу авах гэж байсан мах бөгөөд тодорхой шалтгаанаас болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл бий. Гааль дээр ирээд чанарын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр буцсан зүйл байхгүй" гэсэн мэдээлэл өгсөн юм. Тус байгууллага хоёр хоногийн өмнө "Хилээр буцаж орж ирсэн нь үнэн, гэхдээ ААН-ийн нэрийг мэдээлэх боломжгүй. Гаалийн байгууллагын хяналтын лабораторид тус буцаагдсан махыг шалгаж шинжлээгүй. Тухайн мах нийлүүлсэн газар нь эргүүлэн татан авсан" " гэж хэвлэлд тодруулга өгч байсан юм.
Аль нь ч бай, БНХАУ голсон гэхээр тэрхүү мах нь чанарын шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой бөгөөд Гаалийн байгууллагаас өгсөн мэдээллээр бол "хилээр гараагүй", "хилээр гарчихаад буцаагдсан" учир Монголд байгаа гэсэн үг.
Мөн гадагшаа экспортлох боломжгүй болсон тул дотоодод зарж борлуулах магадлалтай. Гэхдээ дотоодод зарж борлуулахын тулд ч манай өөрийн улсын стандарт шаардлагыг хангасан байх учиртай.
Бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ талаар тодруулахад Хятадуудад гологдож хоцорсон их хэмжээний махны талаар “Мэдэхгүй” гэсэн хариу өгсөн юм. Манай улсад БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй цөөн ААН байдаг. ААН ашгийн төлөө ажилладаг. Их хэмжээний мах устгалд орсон бол МХЕГ мэдэж байх ёстой.
Тэгэхээр, хятадуудад гологдсон мах ямар ч байсан устгагдаагүй. Харин одоо агуулахдаа байгаа юу, эсвэл дэлгүүр, захын лангуун дээр гарсан уу, хуушуур бууз болов уу гэдэг нь тодорхойгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Над махчин байгаа шүү 3 цагаас хойш тэр үнэн тэр үнэн шүү бүх мах ччул болчих юм байлээ шүү дан үхэрийн мах өмхий
Тэр бол ойлгомжтой лангуун дээр гарнаа
унэ тохирохгуй бол хэнд ч хэрэггуй болгодог дотор санаа мэднээ?
Ойлгомжтой зах дээр гаргана
Naad umhii mahaa ustgaach. Ayagui bol surguuli tsetserleg guanzni hool bolood bidend uguh vii
Муу мах хэзээ ч лангуунд очихгүй, зөвхөн нөгөө тансаг гэгддэг ресторанд очдог юм
Яана аа жунгаануудийн хортой бодтсоор бордсон ногоо жимсийг нь буцааж өгөөч адилхан наймаачин хүмүүс бас хужаануудад арай л хайртай бөгөөд мөнгөнд хэд шун�##�тай юм аа хужаа нартай адилхан л буцааж мөнгөө авах хэрэгтэй юм биш үү мэргэжлийн хян�##�тийн �##�ба гэж нэг юмнууд сайн нухацтай ажиллаачээ