
Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дарга бригадын генерал Д.Ганзориг ажлаа хүлээн авлаа.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс түүний оронд Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг зөвшилцөх саналыг Ерөнхийлөгч гаргаасан билээ.
Энэ дагуу өчигдөр байнгын хороо, МАН-ын бүлэг, өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томилсон юм.
Хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигыг уншиж танилцууллаа.
Үүний дараа тэд Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийлсэн байна. Мөн хошууч генерал А.Ганбат амжилт хүсээд тамгаа гардуулан өглөө.

ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан гэж ЗХЖШ-аас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Propecia Pharmacie Prospecto De Kamagra [url=http://cialibuy.com]Cialis[/url] Acquistare Levitra 10 Mg Viagra E Cocaina Pharmacie Ligne Ven
Buy Prevacid 24 Hr [url=http://buycialisuss.com]Buy Cialis[/url] Ciprofloxacin 500mg Buy Online Safe Cialis Zithromax Sachet
Valtrex Online Pharmacy http://buyciaonlinex.com/# - cialis Viagra Rischio Infarto Buy Cialis Rite Aid Price Amoxicillin 500 Mg