НИЙГЭМ
Сайжруулсан түлшинд угаартсан гэх 15 настай хүүгийн бие муу байна

Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн захирагч С.Амарсайханаар ахлуулсан Онцгой байдлын комисс шуурхай хуралдаж, сайжруулсан шахмал түлшнээс болж хордсон гэх иргэдийн хэргийг нягтлан шалгах, сайжруулсан шахмал түлшийг лабораторид шинжлүүлэх үүргийг өгөөд буй. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр нийт 16 хүн угаартсан байдалтай эмнэлгийн тусламж авсны дөрөв нь нас барсан.
Угаартсан иргэд Цэргийн төв госпиталь болон ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа гэх. Харин 15 настай хүүгийн бие тун муу байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.
Дээрхтэй холбоотой сэдвээр өнөөдөр /2019.10.06/ ЭМЯ-наас албан ёсны мэдээлэл хийх юм.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.