УРЛАГЭнтертайнмент

Б.Ариунболд: 11 орны 86 циркчин, амьтад үзэгчдийг алмайруулахад бэлэн боллоо

"BRAVO CIRCUS" Олон Улсын циркийн тоглолт Монголд тоглогдоход нэгхэн хоног үлдээд байна. Гэр бүлээрээ шимтэн үзэх хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг юм. Дэлхийн 11 орны 86 жүжигчид буюу "Bravo circus"-ийн уран бүтээлчид энэ баасан гарагаас эхлээд 10 арав хоногийн хугацаанд цирк сонирхогчдын цангааг тайлж, дуу алдам үзүүлбэрүүдээ үзэгчдийн хүртээл болгох юм. Тиймээс бид "Bravo circus"-ийн продюссер Б.Ариунболдоос тодруулга мэдээлэл авлаа.

- Олон улсын цирк нээлтээ хийхэд ганцхан хоног үлдээд байна. Юун түрүүнд тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-"Bravo circus"-ийн тоглолт маргааш буюу аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 10 хоногийн турш тоглогдох гэж байна. Ажлын өдрүүдэд нэг удаа буюу оройн 20.00 цагаас, амралтын өдрүүдэд гурав, гурван удаа тоглогдох төлөвлөгөөтэй байгаа.

Цагийн хуваарийг ингэж гаргасан нь маш их утга учиртай. Учир юу вэ гэвэл өмнө нь циркийн тоглолтууд ихэвчлэн амралтын өдрүүдэд тоглогддог, ажлын өдрүүдэд тоглогддоггүй байсан. Тиймээс энэ тогтолцоонд шинэчлэл хийе, өөрчилье гэсэн үүднээс ажлын өдрүүдэд 20.00 цагаас тоглохоор болсон.

20.00 цаг гэдэг бол яах аргагүй ажлын цаг дууссан байдаг тул эцэг, эхчүүд үр хүүхдүүдтэйгээ ирж гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Өмнө нь улсын цирк байхдаа ажлын өдрүүдээр гэр бүлээрээ циркийн тоглолт үздэг байсан бол үүнийг дахин сэргээх үүднээс зориг гаргаад үүнийг хийж байгаа юм.

-Циркийн урлаг бол гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг шүү дээ. Хүүхдүүд, эцэг эхчүүд ч тэр хамтдаа тоглолт үзсэнээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болох боломж бүрддэг байх?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд ээж, аавтайгаа хамт аливаа үзвэр үйлчилгээ үзвэл сэтгэлийн болон урлагийн таашаал, мэдрэмжийн хамгийн сайн авч чаддаг. Тиймээс тэр мэдрэмж нь огт мартагддаггүй.

Тухайлбал, эцэг, эхчүүд орой кино үзлээ гэхэд хүүхдүүдээ орхиод явдаг эсвэл хүүхдүүд хүүхэлдэйн жүжиг, хүүхэлдэйн кино үзэхэд ээж, аав нь гадна хүлээгээд эсвэл хойно нь зогсож байдаг. Гэтэл цирк бол тийм биш. Гэр бүлийн гишүүн бүр эмээ, өвөө, ах, эгч, аав, ээж гээд бүгд хамтдаа үздэг учир хамгийн гайхамшигтай урлаг юм.

-Циркийн урлагийн давуу талуудыг нэрлэхгүй юу?

-Цирк үзэхэд олон орны хэлний мэдлэг шаардагдахгүй. Аль ч улсын циркчин бай, аль ч улсын иргэн бай үйл хөдлөл буюу биеийн урлагаар гайхамшиг үзүүлдэгээрээ хамгийн чухал давуу талтай.

-Нийт 11 орны циркчид оролцож байгаа гэсэн шүү дээ. Тэгвэл хэдэн циркчин үзүүлбэр үзүүлэх вэ. Мөн хэзээнээс эхлэн бэлтгэл ажилдаа оров?

-Нийт 11 орны 86 циркчин мөн амьтдын үзүүлбэрүүд үзэгчдийг алмайруулахад бэлэн болоод байна. Дөрвөн сар гаруйн хугацаанд энэхүү үйл ажиллагаандаа бэлтгээд маргааш буюу аравдугаар сарын 21-нээс эхлэн үзэгчдэдээ хүрч, ард түмэндээ тайлангаа тавихад бэлэн болж байна.

Мөн Монгол бөхийн өргөөгөө Циркийн өргөө болгох гэж чадан ядан зүтгэж байна. Мэдээж бага зэрэг асуудал тулгарч байгаа ч түүнийгээ даваад явж байгаа. Циркийг алилагчидгүйгээр, амьтадгүйгээр, акробатын номеруудгүйгээр, агаарын үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Эд бол циркийн цохилох зүрх гэж хэлж болно. Тиймээс Монголынхоо ард түмнийг олон улсын циркээ үзээрэй, гэр бүлээрээ ирж урлагийн мэдрэмжийг аваарай гэж хүсмээр байна.Мөн та бүхнийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-03 06:53

almairaad baidag ue ard ungursun shdee avgai min.

Холбоотой мэдээ

Back to top button