СПОРТ

Сагсан бөмбөгчид дэлхийн гран пригийн шигшээд анх удаа шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн дэлхийн гран при тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдөнө. Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг 14:12-оор хожлоо.

Ингэснээр манай багийнхан гран при ангиллын тэмцээнд анх удаа аваргын төлөө өрсөлдөхөөр болов. Тэд алтан медалийн төлөө “Фиран”, “Нью-Йорк халм” багийн хожсонтой нь тоглоно.

https://www.facebook.com/MGL3x3/videos/719938008430662/?__xts__[0]=33.%7B%22logging_data%22%3A%7B%22page_id%22%3A228584830934608%2C%22event_type%22%3A%22clicked_all_page_posts%22%2C%22impression_info%22%3A%22eyJmIjp7InBhZ2VfaWQiOiIyMjg1ODQ4MzA5MzQ2MDgiLCJpdGVtX2NvdW50IjoiMCJ9fQ%22%2C%22surface%22%3A%22www_pages_home%22%2C%22interacted_story_type%22%3A%22565413710334575%22%2C%22session_id%22%3A%22653afcc73111f12dc5f0275a63257123%22%7D%7D

Манай сагсан бөмбөгчид шөвгийн наймд Сербийн алдбарт “Земун” багийг 17:16-гаар хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад “Земун” багийнхан гуравт нь хожсон. Энэ удаа даагаа нэхсэн юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-06 19:35

Илүү илүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button