ДЭЛХИЙ

Британийн дараагийн Ерөнхий сайд хэн бэ

Британийн Ерөнхий сайд Лиз Трасс сонгогдсоноосоо хойш 45 хоногийн дараа огцорч, тус улсын түүхэнд гүйцэтгэх засаглалыг хамгийн богино хугацаанд тэргүүлсэн улстөрч болсон.

Түүнийг огцроод 24 цаг ч болоогүй байхад залгамжлах хүний нэр сонсогдоод эхэлжээ. Ер нь бол огцрохоос нь ч өмнө буюу есдүгээр сарын 23-наас гаргаж эхэлсэн бөгөөд тухайн үед одоо чансаа өндөр буй таван нэр дэвшигчийн алиных нь ч чансаа 10 хувиас хэтрэхгүй байж. Гэвч Лиз Трассын нэр хүнд унах тусам чансаа нь өгссөөр өдгөө хоёр нэр дэвшигчийн магадлал 30 хувиас дээш гарсан аж.

Тодруулбал, өнгөрсөн сунгаанд сайн өрсөлдсөн Риши Сунакийн боломж 50, Пенни Мордонтынх 31 хувь болсон байна. Лиз Трассын өмнөх Ерөнхий сайд Борис Жонсоны боломж ч сүүлийн хэдхэн хоногт огцом нэмэгдэн 18 хувьд хүрчээ.

ЛИЗ ТРАССЫГ ОРЛОХ МАГАДЛАЛТАЙ УЛСТӨРЧИД

  • Риши Сунак 50 хувь
  • Пенни Мордонт 31 хувь
  • Борис Жонсон 18 хувь
  • Бен Уоллес 8 хувь
  • Кеми Баденох 2 хувь
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-21 09:18

Энэ Тасс ЛИЗ авгай орост очоод онигоо болдог авгай.Бараг цөмийн дайн хийчих хэрэгтэй гэж ХЭЛСЭН ЭРГҮҮ эмгэн дээ.Огцорох багадана.

Хариу
Хариу
2022-10-21 10:00

Энэ мэдээллийг хаанаас авсан юм бол? Яаж ийм сайн мэдэж байнаа? Английн иргэн юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button