СПОРТ

БИЧЛЭГ: Монголын сагсан бөмбөгчид дэлхийн гран прид Ази тивээс анх удаа түрүүллээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн гран при тэмцээн БНСУ-д болж, дөнгөж сая аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдсөн юм. Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд аваргын төлөөх тоглолтод “Пиран” багийг 13:10-аар хожлоо.

Ингэснээр дэлхийн гран при ангиллын тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа түрүүлж байгаа энэ.

Манай багийнхан хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг хожиж, тус тэмцээний шигшээд анх удаа шалгарсан юм. Тэд шөвгийн наймд Сербийн алдбарт “Земун” багийг 17:16-гаар хожсон билээ.

https://www.facebook.com/MGL3x3/videos/392066881438583/?epa=SEARCH_BOX

Ингэснээр “Токио-2020” олимпын эрх авах чухал оноо цуглууллаа.

Тэмцээний MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор Д.Дэлгэрням шалгарав.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button