СПОРТ

Баянзүрх хайрханы хишиг барилдаанд Ч.Хөхчирэнгэр түрүүллээ

“Бридж” группийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн энэ намрын нээлтийн барилдаан Бөхийн өргөөнд өнөөдөр болов.

Баянзүрх хайрханы хишиг тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлэв. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэсэн бол их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар шалгарлаа.

Ч.Хөхчирэнгэр энэ жил “Хүрээ цам даншиг наадамд”-д анх удаа түрүүлсэн. Ингэснээр наадмаас хойш болсон хоёр том барилдаанд дараалан түрүүллээ.

Тэрбээр Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлэхдээ нэгийн даваанд аймгийн начин Ц.Заяатүшигийг, хоёрын даваанд аймгийн харцага И.Мандахыг, гурвын даваанд аймгийн харцага Т.Идэрдоржийг, дөрвийн даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг, тавын даваанд улсын начин Б.Ганхуягийг, зургаагийн даваанд улсын начин Б.Амарзаяаг, үзүүр, түрүүнд улсын харцага Х.Гантулгыг давсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол

Сайн байгаа шүү 2020 онд улсынхаа наадамд түрүүлээрэй

Холбоотой мэдээ

Back to top button