Бритни Гринерт оноосон ялыг хэвээр үлдээлээ

ОХУ-ын лигт тоглочихоод буцахдаа хар тамхи хадгалсан хэргээр онгоцны буудлаас баривчлагдаж, улмаар есөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн АНУ-ын сагсанбөмбөгч Бритни Гринерийн давж заалдах шатны шүүх хурал Москва мужийн шүүхэд өчигдөр боллоо.
Шүүх хурлаас Химкинскийн дүүргийн Шүүхээс оноосон есөн жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Харин урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг 1.5 хоногоор тооцохоор болсон байна. Тооцооллыг ингэж өөрчилснөөр түний эдлэх ял найман жил болж багасаж буй. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш Новое Гришиногийн цагдан хорих төвд хоригдож байгаа юм.
Бритни Гринерийн хэргийг эргэн сануулбал, тэрбээр Екатеринбургийн UMMC багийн бүрэлдэхүүнд тоглочихоод өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд нутаг буцахдаа онгоцны буудлын гаалийн шалгалтад бүдэрч, шууд цагдан хоригдсон. Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 4-ний өдөр Химкинский дүүргийн шүүхээс “Хар тамхи худалдах зорилгогүйгээр хадгалсан” (ОХУ-ын Эрүүгийн хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэг), их хэмжээний хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан (ОХУ-ын Эрүүгийн хуулийн 229.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг) хэргээр есөн жил хоригдох, нэг сая рублиэр торгуулах ял сонссон юм.
АНУ энэ сарын 12-ны өдөр Бритни Гринер болон тагнуул хийсэн хэргээр ОХУ-д баривчлагдаад буй бас нэг америк хүн болох Пол Уикер нарыг солилцох асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, зэвсгийн наймаа, тагнуулын хэргээр АНУ-д хоригдож буй Виктор Бутаар солилцох санал тавьсан. Улмаар маргааш нь /Х.13/ АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов Виктор Буттай хоригдож байгаа шоронд нь очиж уулзсан байдаг. Түүний хэлснээр, одоо солилцоо явагдахад Москвагийн шийдвэр л дутуу байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар тамхины хуулийг чанга дэлхий даяарааа ингэж чанга мөрдүүлэх нь зөв л дөө. Бусдад маш хурдан үлгэр дуурайлал болох зүйл
Энэ тийм ч амархан хэрэг биш учир ял оноохгүй байна гэж юу байхав
har tamhiniii hereg shvv dee
Маш буруу үлгэр дуурайлал үзүүлсэн
Haramsaltai ym hairan zaluu