СПОРТ

Э.Лхагвадулам Азийн аварга болохдоо дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэв

Индонез улсын Бали аралд зохион байгуулсан ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. 13 орны 133 тамирчин өрсөлдсөн тэмцээнд манай улсаас16 тамирчин, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцов.

Тэднээс Гиннесийн дээд амжилт эзэмшигч, өсвөрийн дэлхийн аварга, “Ажнай” корпорацийн тамирчин, олон улсын их мастер Э.Лхагвадулам 10 төрлийн нийлбэр оноогоор Азийн аварга болохдоо “Олон багц” төрөлд 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд 1612 цифр тогтоон, хоёуланд нь дэлхийн дээд амжилт шинэчлэв.

Мөн Ш.Наранбат “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд 30 минутад 3555 цифр, У.Солонго өсвөр насны ангилалд 4809 цифр тогтоон, дэлхийн дээд амжилтыг ахиуллаа.

Монгол тамирчид боломжит 90 медалиас 67-г нь хүртлээ

Азийн АШТ-д оролцсон манай тамирчид боломжит 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртлээ.

-Багийн_төрөл
Багийн нийлбэр дүнгээр Монгол улс (19818 оноо) аварга, 2-р байранд БНХАУ (13536 оноо), 3-р байр Индонез улс (12439 оноо)

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр

-Бага_насны_ангилалд
III байр Б.Жамбалбаярням 3474 оноо, II байр БНХАУ Ши Жамиан 4004 оноо, I байр Ш.Наранбат 4361 оноо цуглуулан аварга боллоо.

-Өсвөр_насны_ангилалд

III байр ОУ-ын Мастер Г.Мянганбаяр 5799 оноо, II байр Их Мастер У.Солонго 6076 оноо, I байр Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6993 оноогоор тэргүүллээ.

-Насанд_хүрэгчдийн_ангилалд

III байр БНХАУ Танг Хуабин 5620 оноо, II байр Денк Фарма ХХК-ын тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6402 оноо, I байр Их Мастер Б.Лхагвадорж 6423 оноогоор тэргүүллээ.

11 тамирчин Азийн мастер болов

Азийн Мастерийн болзлыг Б.Энхбаясгалан, Б.Жамбалбаярням, Б.Лхагвадорж, З.Тэмүүжин, С.Марал, Ш.Наранбат, Э.Мишээл, А.Должин, У.Солонго, Г.Солонго, Г.Мянганбаяр нар хангалаа.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button