НИЙГЭМ
Угаарын хийнд дахин нэг иргэн хордож амиа алджээ

Сайжруулсан түлшнээс угаартсан гэх 35 иргэн эмнэлэгт хандсанаас дөрөв нь амиа алдаад байгаа. Уншигч та бүхэнд харамсалтай мэдээ дуулгахад, угаарын хийнд хордсон дахин нэг иргэн нас баржээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд нэг өрхийн гурван хүн угаарын хийнд хордсоноос 28 настай эмэгтэй амь насаа алдав. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2019 оны аравдугаар сарын 7-ны 11.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хүн угаартаж амиа алдсан хэрэг бүртгэгдсэн” гэлээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Талийгаачтай хамт байсан хоёр хүний нэг нь ухаангүй, нөгөө нь босож чадахгүй байгаа гэнэ.
Б.ГАНСҮЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene odoo yagaad bnaa ajilaa huleelgej ogood ard tumneesee uuchlal gyigaad amidraarasai????????
saijruulsan tulshee bolgoomjtoi hereglee, yaj engiin tulee nuurs shig bhawdee, bolgoomjtoi bai, galiin ayulgui bdlaa sain hanga, huuhduudee galaas hol bailga, heregleed surchihwal utaagui hotod amidarnaa
Хордуулж алж байна .