СПОРТ

57 настай Ц.Оюунчимэг Дэлхийн цомд түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчилжээ

АНУ-ын Сан-Диего хотод энэ сарын 3-6-нд болсон хүндийг өргөлтийн ахмадын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос дөрвөн туйванч өрсөлдөн, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангиллын +87 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Оюунчимэг тус тэмцээнд түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэв. Өнгөрсөн наймдугаар сард Францад болсон ДАШТ-ээс дөрөв дэхээ түрүүлсэн тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс долоо дахь алтан медалиа хүртлээ.

Мөн Ванчингийн Балжинням дэлхийн цомын аварга болж, Сүхбаатарын Саранцэцэг, Баасангийн Энхтайван нар мөнгөн медаль авав.

57 настай Ц.Оюунчимэг нэлээд хожим буюу 2011 онд тэтгэвэрт гарсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөснөөр хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм.

49 насандаа эл спортод хөл тавьсан тэрбээр дараа жил нь анхныхаа олон улсын тэмцээн болох ДАШТ-д оролцохдоо дэд аварга болж амжилтынхаа жимийг гаргажээ. Тэгэхдээ дэлхийн долоон удаагийн аварга Сара Смитээс ганцхан кг дутуу буюу огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 кг өргөсөн юм. Улмаар 2013 оны ДАШТ-д түрүүлэхдээ өнөөх тамирчнаас 11 кг-аар илүү өргөн, есөн жилийн турш шинэчлэгдээгүй байсан дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулж, 148 болгожээ.

Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны туйванч. Түүнд гран при ангиллын тэмцээний дөрвөн алтан медаль, мөн тооны аваргын цом бий.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse

Viagra Rezeptfrei China Free Shipping Progesterone Medication [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Bactrim

LesOrdiff
LesOrdiff

Cialis Canandien [url=http://cialibuy.com]cheapest cialis[/url] Buy Levitra International Pharmacy Amoxicillin And Wine

LesOrdiff
LesOrdiff

Was Ist Viagra Generikum http://ggenericcialisle.com - Cialis Online Cialis Generic Buy Cialis Cialis En Cordoba

StevSlarie
StevSlarie

Propecia Pve http://cheapcialisir.com - Cialis Levitra Generika Online cialis 20mg for sale Cash On Delivery Doxycycline 10mg

Холбоотой мэдээ

Back to top button