НИЙГЭМ
Өнгөрсөн шөнө 26 хүн угаарын хийд хорджээ

Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас бараад байгаа юм.
Улмаар өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Моносын … тоотод бага насны гурван хүүхэд насанд хүрсэн гурван хүн угаарын хийд хордож Яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хүргэгдсэн байна. Хордсон иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд өчигдөр эмнэлэгт хандсан, хордсон иргэдэд гүйлгэх шинж тэмдэг давхар илрээд байгаа аж.
Г.ҮҮЛТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.